“Бүх эрчүүд ядаж нэг удаа араар тавих тухай бодоод амждаг. Мөн тэдний 90 хувь нь энэ бодлоо хэрэгжүүлдэг”-Энэ үгийг та хаа нэгтээ сонсож байсан уу? Хэдий итгэхийг хүсдэггүй ч, дэлхийн мянга мянган сэтгэлзүйчид үүнийг батлаад байгаа. Гэвч эрчүүд ямар тохиолдолд хамгийн их араар тавьдаг юм бол?
Америкийн Корнелл их сургуулийн эрдэм шинжилгээний багаас хийсэн саяхны судалгаа дээрх асуултанд хариу өгчээ. Тэднийг эхнэрийнхээ араар тавихад хүргэдэг гол хүчин зүйлсийн нэг нь санхүүгийн хараат байдал аж. Эрчүүд гэрийн эзэн, өрхийн тэргүүний үүргийг гүйцэтгэдэг учраас ямар ч байсан эхнэрэсээ илүү орлоготой байвал сэтгэл нь амар, тайван байж чаддаг аж. Харин гэр бүлээ эхнэрээрээ тэжээлгэж байгаагаа мэдэрвэл сэтгэлээр унаж, өөртөө итгэх итгэлгүй болоод зогсохгүй сүүлдээ уурлаж, уцаарлах нь их болдог гэнэ. Иймээс ч авааль гэргийнхээ дэргэд байх тоолонд бухимдал төрснөөс үүдээд өөр эмэгтэйд харц чулуудаж эхэлдэг гэнэ.
Тэдний араар тавих том шалтгаан үүгээр дууссангүй. Мөн эхнэрээсээ илт давуу орлоготой эрчүүд өөртөө бардаж, илүү олон бүсгүйчүүдийг өвөртөө оруулах сонирхолтой болдог аж. Түүнчлэн орлого ихтэй эрчүүд их ажил, томилолт зэргээр шалтаглан гадуур хоноглох тохиолдол цөөнгүй байдаг. Энэ нь ч мөн тэдэнд эхнэрээсээ өөр бүсгүйтэй шөнийг өнгөрүүлэх хүсэл төрүүлдэг.
Тэгэхээр түүнийг араараа тавиулахгүйн тулд яах ёстой вэ? Хэрэв та нөхрийнхөө авдаг цалингийн 75 хувьтай тэнцэхүйц хэмжээний цалин авдаг бол тэр таныг барагтай л бол хуурахгүй гэнэ шүү.
Гэвч энэ бол нэгэн судалгааны л үр дүн. Таны гэр бүлд аз жаргал хүсье.
эх срувалж: заяаз блог