Бар,нохой жилтнээ эерэг сайн

zaluu_5529e16e9b648_1Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 6. Лхагва гараг.

Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 17. Буд гараг.

Эрхтний тэнгэр одтой, 4 ногоон мэнгэтэй хар морь өдөр. Өдрийн барилдлага Түлхэх. Шүтэн барилдлага Нэр өнгө. 

Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 20 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, хурим найр хийх, бэр гуйх, инж өгөх, авах, лусыг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх,  хэрүүл тэмцэл хйих, сэтгэлд сэвтэй газар очиход  муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай,  морь, бич  болой. Зуны уур орох улирал 17 цаг 54 орно. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй хэмээжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …