“Хавдрын эсрэг үндэсний аян 2015” Орхон аймгаас эхэллээ

0 aaaaaaaa hawdar 0Хүн амын эрүүл амьдралын зөв хэвшил, хавдар өвчний талаарх цогц мэдээ мэдээллийг хүргэн, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор жил ирэх тусам хүрээгээ тэлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-г Хавдар судлалын үндсэний төв /ХСҮТ/, ХААН Банк Сан, МҮОНРТ-ээс 5 дахь жилдээ үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы орон нутаг дахь нээлтийн арга хэмжээ 05 дугаар  сарын 05-ны өдөр Орхон аймагт болж, нээлтэнд Эрүүл мэнд, спортын  сайд Г.Шийлэгдамба, ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг тзр орлон гүйцэтгэгч О.Баяр, аяныг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл болох ХСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Төмөрбаатар, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, МҮОНРТ-ийн “ММ” агентлагийн захирал М.Оюунчимэг, Орхон аймгийн ЗДТГ, нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүд, нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 68,300 иргэнийг үнэгүй үзлэг оношилгоонд хамруулан, орон даяар 5 дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй “Хавдрын эсрэг үндэсний аян” нь Орхон, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Төв, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Говь-Алтай, Увс, Ховд зэрэг 12 аймаг болон Архангай аймгийн Хангай, Дорноговь аймгийн Замын-Үүд гэсэн 2 суманд ажиллан хавдрын хожуу илрүүлэлтийн хувийг бууруулах, эрт илрүүлгийн үзлэг оношилгоог эрчимжүүлэх, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг оношилгоо эмчилгээний чиглэлээр дадлагажуулах, сайн дурын ажилтан бэлтгэх, хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх ажлуудыг зохион байгуулах юм.

0 aaaaaaaa hawdar 1Анх эхэлсэн цагаасаа хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлтийг өгч, хавдрын өвчлөлийг бууруулахад бодитой хувь нэмрээ оруулж байгаа энэ төсөл нь зөвхөн үзлэг шинжилгээгээр хязгаарлагдахгүй орон нутгийн эмч мэргэжилтнүүдийн хувьд ч томоохон туршлага, иргэдийн амьдралд эрүүл мэндийн чухал хөрөнгө оруулалт болж буйгаараа онцлогтой.

“Хавдрын эсрэг үндэсний аян”-г ХСҮТ, ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, ХААН Банкны орон нутгийн салбарын ажилтнууд, МҮОНРТ-ийн уран бүтээлчид зэрэг олон хүмүүс өөрсдийн чин сэтгэл, хөдөлмөрөө зориулан нэг баг болж хэрэгжүүлдэг юм. Орхон аймагт ажиллаж буй эмч нарын баг 5 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд Булган аймагт ажиллана.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …