Зөвлөлтийн танктай хамт Берлин хүрсэн монгол морьдын дурсгал Москвад мөнхөрлөө

Хоёрхон хоногийн дараа ОХУ-ын Улаан талбайд Ялалтын баярт зориулсан ёслолын сүрт парад болно. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын төрийн тэргүүн өөрийн биеэр оролцохын зэрэгцээ Улаан талбайд Оросын цэрэг дайчидтай мөр зэрэгцэн Монгол цэрэг дайчид алхана.

Монголчууд ялалтын баярыг хуваалцах, тэмдэглэх дархан эрхтэй ард түмэн. Тухайн үед өөрсөддөө байгаагаа ЗХУ-д бэлэг болгон илгээж, дайны ялалтанд гавьяагаа байгуулж байсан. Ингэж Монголыг тамгалах олон зүйлийн нэг нь монгол морьд юм.

a1672f8d3e96ee8bigЭх орны алтан хилийн цаана зүсрэх сум, тэсрэх бөмбөгийн өөдөөс цогиж ялалтын уухайг Берлиний тэнгэр дор сонсож явсан монгол морьдын суу алдрыг бадруулсан нэгэн хөшөө цогцолбор Ялалтын 70 жилийн ойгоор Москвад сүндэрлэж нээгдэх гэж байна.

Энэхүү хөшөөг Зөвлөлт Монголын дайчдын дурсгалыг хүндэтгэхийг хүссэн иргэд, уран бүтээлчид хамтран бүтээжээ.

e65af7ade600b567big1942 оны гуравдугаар сараас тухайн үеийн БНМАУ-ын төр, засаг ЗХУ-д зориулж морьд “бэлтгэх” төлөвлөгөөт ажлыг эхлүүлсэн байдаг. Дайн өрнөсөн дөрвөн жилийн хугацаанд ЗХУ-д 485 мянган агт морьд нийлүүлжээ. Зарим нэг тоогоор 500 гаруй мянгыг нийлүүлсэн гэх баримт байх нь ч бий.

1943-1945 онуудад байлдаанд оролцож явсан таван морь тутмын нэг нь монгол адуу байжээ.

 

11165264_806549172763719_2854592018196866373_n 1941-1945 онд морьт механикжуулсан групп командалж явсан генерал Исса Алексанрович Плиев хожим нь “Зөвлөлтийн танктай хамт монгол морьд Берлин хүрсэн” гэж дурссан байдаг.

Зөвлөлтийн генерал И.А.Андреев: “Монгол морьд давхихад амьсгаа багатай, зугатааж яваа дайсныг хөөхөд заавал гүйцнэ. Монгол морьдод гайхамшигтай чанар олон байлаа. Хүрье гэсэндээ хүрдэг, дайны ширүүн цагийн яаруу тэвдүү байдалд яг дүйсэн, хазаартай мөртөө өвс ногоо идээд байдаг, идүүлэхгүй бол өл даадаг, эцэж цуцаж зогсдоггүй нь даанчиг сайхан. Миний Васка их үнэнч, эх оронч морь байлаа” гэж өгүүлсэн байна.

CEEAIiEUsAEpFZI CEEAH5yVIAAl3LH

/Берлин хүрсэн монгол морьд/

Ийнхүү Ялалтын 70 жилийн ойгоор “Ялалтанд тэмүүлсэн монгол морьд”-ын хөшөө дурсгал Москва хотноо сүндэрлэх нээ.

Г.Эрдэм

Ugluu-logo2028

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …