Тамирчдынхаа өмнөөс барилдсан 2 багш 7, 8 дугаар байр эзэллээ

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эргэн тойронд

Тэмцээний 1 дэх өдөр

hjiolj;oКатарын Доха хотноо болж буй бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эргэн тойронд өрнөж буй мэдээллүүд Монгол түмнээ нэг бухимдуулж, дараагаар нь баярын сайхан мэдээнүүд түгсээр байна.

Монголын шигшээ багийн найман тамирчин Ази тивийн аваргыг зорьсон бөгөөд Монголын Чөлөөт бөхийн холбооны хариуцлагагүйгээс тус тэмцээний 74, 97, 125 кг-ын жингийн тамирчид болох Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, Н.Золбоо, дасгалжуулагч Б.Баяраа нар Дубайгийн онгоцны буудлын саатуулах байрнаас нутаг буцсан.

olloo_mn_1430792102_tamirchidТэдний нутаг буцсан шалтгаан нь визаны зөрчил. Үнэн хэрэгтээ Азийн аваргад барилдах нэрсийн жагсаалтанд нэрс нь багтаагүйгээс улбаатай аж.

Тэгвэл нутаг буцсан тамирчдынхаа оронд дасгалжуулагч багш нар нь Азийн аваргын дэвжээнд зодоглолоо.

Ийм шийдвэр гаргасны учир Азийн аваргад бүтэн багаар оролцож байж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүтэн багаар оролцох эрх авах учраас тэр юм.

Өчигдөр 125 кг-ын жинд эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр зодоглож Туркменистаны бөхийг 9:6 харьцаагаар ялсан нь Монголчуудаа огшоосон хэрэг болсон.

11245496_933207653402458_2698184605041221472_n“Хуучин бууны хугархай” гэдгээ Азийн аваргын дэвжээнд харуулж 7 дугаар байр эзэлж чадсан Б.Батбаяраар бахархахгүй байхын аргагүй.

11150649_966535903386378_8673180280244601695_nТэгвэл ОУХМ Эрдэнэбатын Бэхбаяр Дохагийн дэвжээнд эх орныхоо нэрийг гаргаж Ази тивийн аварга боллоо.  57 кг-ийн жинд Э.Бэхбаяр дэлхийн оюутны аварга Японы Ф.Моришитаг 5-0, Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Рахул Аварег 8-5, Инчон-2014 Азийн наадмын аварга Ардчилсан Солонгосын Жон Хак Жинийг 3-2, дэлхийн оюутны Универсиад наадмын дэд аварга Кыргызстаны С.Надырбек-Улуг 4-1 оноогоор ялж шар тивийн аваргаар тодорлоо.

11205546_10152952140588406_8122667789142263911_nМөн 65 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д ОУХМ П.Өсөхбаатар нар хүрэл медалийн эзэд болсон.
Эмэгтэйчүүдийн 58 кг-д Э.Гантуяа мөн 7-р байрт шалгарсан амжилт үзүүлсэн билээ.

Тэмцээний 2 дахь өдөр буюу өнөөдөр 

Тэгвэл тэмцээний хоёрдахь өдөр буюу өнөөдөр манай тамирчид эхний барилдаанууддаа амжилт гаргасаар байна.
Чөлөөт бөхийн 61 кг-д 15 орны шилдгүүд өрсөлдөж байна. Манай улсын тамирчин, ОУХМ Б.Номин жингийнхээ 12 дугаарыг татаж эхний даваанд Тажикийн Р.Режеповтой, дараагийн даваанд саяхан Ардчилсан Солонгосын Ким Күк Гвантай хүч үзэж 8:11-ын харьцаагаар яллаа.
70 кг-д мөн 15 бөх барилдах бөгөөд Г.Идэрхүү эхлээд БНСУ-ын Ён Хо-Жүнтэй халз тулж 7:2 оноогоор, дараагийн тойрогт барилдах Афганы тамирчин нь гэмтэлтэй гээд барилдаагүй ялалт авлаа. 
Харин 74 кг-ийн жинд барилдахаар мэдүүлэг өгсөн Монголын багийн дасгалжуулагч Л.Энхбаярыг сугалаанд багтаагаагүй учраас барилдсангүй.
10407986_888785934522744_7263409732343833964_n97 кг-д 12 бөх хүч үзэхээр сугалаа татсанаас ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр 11 дугаарыг авч барилдлаа. Ид залуудаа 57 болон 63 кг-д барилдаж явсан, 44 настай тэрээр өнөөдөр эхний тойрогт Тажикистаны Р.Искандаритай барилдаж 4:14 харьцаагаар ялагдал хүлээсэн юм. Тэрбээр урьдчилсан мэдээгээр 7, 8 дугаар байр эзэлсэн таамагтай байна.

Монголынхоо тамирчдын цаашдын олимп, дэлхийн аваргын замыг нь нээлттэй байлгах гэж өдий 44 насандаа тавийн аваргад 97 кг-д сугалаа татаж, идэрхэн тамирчинтай барилдаж 4 оноо авч улсынхаа нэрийг хамгаалж чадсан Ц.Цогтбаяр гавьяатаар спортын салбарынхан  болон Монгол түмэн нь бахархаж байна.
11205568_888785997856071_3186678099962653848_nЭмэгтэй 48 кг-ийн жинд манай Ц.Бямбазаяа эхний тойрогт гоц мөргөж, улмаар Энэтхэгийн В.Винештэй дөнгөж сая барилдаж 0:8-ын харьцаагаар ялагдлаа. 

Ийнхүү Монголчуудын хувьд аваргатай, хос хүрэлтэй, тамирчдынхаа өмнөөс барилдах зоригтой хүнд шийдвэртэй, спортын дэвжээнд хугараагүй ноён нуруу гэдгээ харуулсан тамирчин-дасгалжуулагчидтай, ялалтын буухиатай Азийн аваргын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Дөнгөж сая зооны аваргын төлөө А дэвжээнд манай тамирчин Г.Идэрхүү, B дэвжээнд Б.Номин нар Тажикстан, Казахстаны бөхчүүдтэй хүч үзэж ялагдал хүлээлээ.

Ийнхүү хүрэл медалийн төлөө Г.Идэрхүү, Б.Номин, 48 кг-д Ц.Бямбазаяа нар барилдахаар боллоо.

Г.Идэрхүү Кыргызстаны Э.Догдурбектай, Ц.Бямбазаяа Ази тивийн 3 удаагийн аварга, Казахстаны Т.Аманжолтой хүрэл медалийн төлөө хүч үзнэ.

Хүрэл медалийн төлөөх барилдаанууд өнөөдөр орой 00 цагаас эхлэх юм.

Барилдааны бичлэгийг доорхи линкээр үзэх боломжтой.

https://unitedworldwrestling.org/…/asian-championship-senio…

Г.Эрдэм

Эх сурвалж: www.ugluu.mn

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Сэлүүрт завины спортын Дэлхийн аварга, Олимпын медальт Кэйт Бишоп МҮОХ-нд зочиллоо

ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Их Британийн иргэн, “The Long Win” буюу “Алсуур ялалт” номын …