Шуурхай мэдээ: Ц.Цогтбаяр дасгалжуулагч дэвжээнд гарч, Г.Идэрхүү, Б.Номин нар зооноос алтын төлөө барилдлаа

10407986_888785934522744_7263409732343833964_nКатарын Доха хотноо болж буй бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн буюу өнөөдрийн барилдаануудын мэдээг шуурхай хүргэе.

Тэгвэл тэмцээний хоёрдахь өдөр буюу өнөөдөр манай тамирчид эхний барилдаанууддаа амжилт гаргасаар байна.
Чөлөөт бөхийн 61 кг-д 15 орны шилдгүүд өрсөлдөж байна. Манай улсын тамирчин, ОУХМ Б.Номин жингийнхээ 12 дугаарыг татаж эхний даваанд Тажикийн Р.Режеповтой, дараагийн даваанд саяхан Ардчилсан Солонгосын Ким Күк Гвантай хүч үзэж 8:11-ын харьцаагаар яллаа.
70 кг-д мөн 15 бөх барилдах бөгөөд Г.Идэрхүү эхлээд БНСУ-ын Ён Хо-Жүнтэй халз тулж 7:2 оноогоор, дараагийн тойрогт барилдах Афганы тамирчин нь гэмтэлтэй гээд барилдаагүй ялалт авлаа.
Харин 74 кг-ийн жинд барилдахаар мэдүүлэг өгсөн Монголын багийн дасгалжуулагч Л.Энхбаярыг сугалаанд багтаагаагүй учраас барилдсангүй.
11205568_888785997856071_3186678099962653848_n97 кг-д 12 бөх хүч үзэхээр сугалаа татсанаас ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр 11 дугаарыг авлаа. Ид залуудаа 57 болон 63 кг-д барилдаж явсан, 44 настай тэрээр өнөөдөр эхний тойрогт Тажикистаны Р.Искандаритай барилдаж 4:14 харьцаагаар ялагдал хүлээлээ.

Монголынхоо тамирчдын цаашдын олимп, дэлхийн аваргын замыг нь нээлттэй байлгах гэж өдий 44 насандаа тавийн аваргад 97 кг-д сугалаа татаж, идэрхэн тамирчинтай барилдаж 4 оноо авч улсынхаа нэрийг хамгаалж чадсан Ц.Цогтбаяр гавьяатаар спортын салбарынхан  болон Монгол түмэн нь бахархаж байна.
Эмэгтэй 48 кг-ийн жинд манай Ц.Бямбазаяа эхний тойрогт гоц мөргөж, улмаар Энэтхэгийн В.Винештэй  барилдаж 0:8-ын харьцаагаар ялагдлаа. 

Ийнхүү Монголчуудын хувьд аваргатай, хос хүрэлтэй, тамирчдынхаа өмнөөс барилдах зоригтой хүнд шийдвэртэй, спортын дэвжээнд хугараагүй ноён нуруу гэдгээ харуулсан тамирчин-дасгалжуулагчидтай, ялалтын буухиатай Азийн аваргын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Дөнгөж сая зооны аваргын төлөө А дэвжээнд манай тамирчин Г.Идэрхүү, B дэвжээнд Б.Номин нар Тажикстан, Казахстаны бөхчүүдтэй хүч үзэж ялагдал хүлээлээ.

Ийнхүү хүрэл медалийн төлөө Г.Идэрхүү, Б.Номин, 48 кг-д Ц.Бямбазаяа нар барилдахаар боллоо. Одоогоор учраа бөх нь тодроогүй байна.

Барилдааны бичлэгийг доорхи линкээр үзэх боломжтой.

https://unitedworldwrestling.org/…/asian-championship-senio…

 

Г.Эрдэм

Эх сурвалж: www.ugluu.mn

Ugluu-logo2028

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …