Нийслэлд энэ онд хийгдэх тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөө гаргалаа

3cd61572fa61b67a20c863e50f48447fУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлд энэ онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг гаргалаа. Улс, нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сан, инженер хангамжийн байгууллагуудын өөрийн болон урсгал зардал, замын сан, Азийн хөгжлийн банк, Хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын 9 дүүрэг, инженер хангамжийн байгууллагуудын нийт 1153 төсөл арга хэмжээ нэгтгэсэн. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 1153 нэр төрлийн  барилга байгууламж дэд бүтэц тохижилтын ажил хийхээр төлөвлөж төсөв хөрөнгийг нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм. Үүнээс давхардсан тоогоор 70 орчим байршилд 150 төсөл арга хэмжээний ажлыг  уялдуулан ажиллуулах шаардлагатай байна.

Нийслэлийн Засаг даргын А/34 тоот захирамжаар байгуулагдсан Улаанбаатар хотод 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд логистик үйлчилгээнүүдийг уялдуулан, шуурхай зохион байгуулж бэлтгэл хангуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаанаас дулааны төв шугамын нягтын шахалт, их засвар шинэчлэлийн ажилтай уялдуулан Улаанбаатар хотын хэрэглэгчдийг халуун усаар бүсчлэн хязгаарлах төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж баталсан.

Цэвэр бохир усны шугам 30 байршилд, орон сууцны хороолол дотор 27 байршилд инженерийн шугам сүлжээ, авто зам 28 байршилд, замын засвар арчлалт 153 байршил гудамж талбайд, дулааны шугам 23 байршилд, ногоон байгууламж 92 гудамжинд, үерийн далан сувгийн арчлалт 24байршилд, холбооны шугам 30 байршилд, цахилгаан хангамжийн шугам 22 байршилд, хяналтын камер, гэрлэн дохио 28 байршилд хийхээр төлөвлөж байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …