Бид өдрийн ихэнх цагийг ажиллаж өнгөрөөдөг. Тиймээс өөртөө төдийлөн цаг зав гаргаж чаддаггүй.Ажлын ширээний ард ачаалалтай аажиллах , аль эсвэл ар гэрийн асуудлаас болж өдөржингөө уурлаж бухимдах нь амар биш гэдгийг мэддэг ч тэр бүхнийг хэрхэн даван туулж , ялан дийлэх тухай бодож байгаагүй. Тиймээс алжаал ядаргаагаа бясалгалаар хэрхэн тайлах талаар доорх зөвлөмжийг хүргэж байна.
Бясалгалыг тогтмол хийвэл зорилгодоо хүрдэг
Бясалгал нь бие сэтгэлийг нойрноос илүү амраадаг. Тиймээс ганцхан цаг бясалгал үйлдэх нь 70 жил шүтэн мөргөснөөс дээр үйлчлэл үзүүлдэг гэлцдэг. Сэтгэц засал эмчилгээ болох бясалгалыг хийж сурснаар зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх , зүрхний зарим өвчнийг эмчилнэ. Мөн цусны даралт ихсэх , янз бүрийн донтох/ сэтгэл гутрал , стресстэй холбоотой үүссэн гуурсан хоолойн багтраа , нойрны хямрал зэрэг өвчнийг эмчлэхээс гадна стресс тайлдаг ж бие сэтгэцийн тэнцвэрийг хадгалдаг чухал ач холбогдолтой. Иймд бясалгалыг өдөр бүр богино хугацаагаар дасгал сургуулилалт хийснээ илүү үр дүнтэй байдаг аж. Хэрэв та бясалгалыг өдөр бү хийх боломжгүй бол долоо хоногт 3-5 удаа хийгээд үзээрэй. Нэг удаагийн үргэлжлэх хугацаа 15-45 минут байвал тохиромжтой. Бясалгал хийх нь тайвшрах үе , ид үе, төгсгөлийн үе гэсэн Гурван үе шаттай. Эхлээд бясалгалын төрөл буюу бясалгалын суудлаар сууна. Суудлаа эзлээд нүдээ анина. Нүдээ аних нь гэрэл мэтийн гадаад цочролуудыг хүлээж авахгүй байх боломжийг олгоно.
Хамгийн эхэнд тайвшрах, стресс тайлах дасгал хийгээрэй
Энэ үед арваас нэг хүртэл тоолох дасгал хийж болно. Тайвшрал үүсгэх өөр дасгал ч байж болно. Тайвшрал бол бясалгал үйлдэх сэтгэлзүйн үндэс суурь юм. Тиймээс тайвшруулах үгнүүдийг хэлж түүнд оюун санаагаа төвлөрүүлдэг. Сэтгэл тайвшрахын хэрээр бясалгал улам гүнзгийрч , ухаан улам хурц болж , ямар нэг юмны учрыг тунгаан бодох чадвар улам нэмэгдэнэ. Ийнхүү биеийн бүх булчинг сулруулж сэтгэл тайвшруулах үйлдэл үзүүлдэг ямар нэг дасгалыг 5-10 минут хийсний дараа бясалгалын ид үерүү шилжиж бясалгал үйлдэнэ. Бясалгалын ид үед тодорхой зорилготой бясалгал үйлдэнэ. Тухайлбал стрессийн гаралтай зүрхний өвчнөөс сэргийлэх зорилгоор бясалгал үйлдэх төлөвлөгөөтэй байгаа бол “ Би тайван байна. Миний зүрх жигд тайван цохилж байна” гэсэн бодол санаан дээр оюун санаагаа төвлөрүүлнэ. Энэ үг хэллэгүүдийг сэтгэл дотроо хэд хэдэн удаа давтан хэлнэ. Сэтгэлийн шалтгаант гуурсан хоолойн багтраанаас сэргийлэх бясалгал үйлдэхээр төлөвлөсөн бол Би тайван байна Би жигд гүнзгий амьсгалж байна гэсэн бодол санаан дээр оюун санаагаа төвлөрүүлэх жишээтэй. Энэ хэллэгүүдийг сэтгэл дотроо хэд хэдэн удаа давтан хэлнэ. Энэ мэтчилэн бясалгагч оюун санаагаа ямар үг хэллэг буюу бодол санаан дээр төвлөрүүлэх нь түүний зорилгоос хамаарна.
Өглөө орой бүр оюун санаагаа төвлөрүүл
Өглөөний бясалгал: Бясалгалын суудалд сууж , нүдээ аниад бие сэтгэлээ тайвшруулах ямар нэг дасгал хийж булчингаа сулруулж тайвшир. Оюун санаагаа төвлөрүүлэн энэ өдөр хийх ажлын төлөвлөгөө болон үйл хэргээ эрүүл саруул , илааршиж байгаагаар , төвлөрүүлэн тунгаан бодно.
Оройн бясалгал : Мөн адилхан бясалгалын суудалд сууж нүдээ аниад бие сэтгэлээ тайвшруулах ямар нэг дасгал хийж булчингаа сулруулна. Үүний дараа өдөр хийсэн зүйлээ шүүн тунгааж , маргаашийн ажлаа төлөвлөн бие сэтгэлээ эрүүл саруул илааршиж байгаагаар бясалгаж бодно. Үүний дараа бие сэтгэл улам тайван болж бясалгал үр дүнтэй болно.