Филиппиний сагсан бөмбөгийн шинэ улирал нээлтээ хийх гэж байна. Манай тамирчин Т.Санчирын тоглох Ginebra Kings-ын бүрэлдэхүүн зарлагдлаа! Aguilar, Ellis хоёр бэртэлтэй байгаа учраас улирлын эхний хэдэн тоглолтуудад оролцохгүй байх магадлал өндөр гэж байна! Маргааш Alaska-ийн эсрэг хийх тоглолтонд дараахи гарааны 5 гарах магадлал бий:
C – Slaughter
PF – Rodney Brondial
SF – Orlando Johnson
SG – Mark Caguioa
PG – LA Tenorio
Т.Санчир маань харин сэлгээнээс гарч, 15-20 минутыг талбайд өнгөрүүлэх байх гэсэн таамаглал байна. Хэрэв түүний хамгаалалт сайн байвал бүр ч олон минут тоглож болох юм! Гараа сайн бол бариа сайн гэдэгдээ, Санчиртаа амжилт хүсье!!!
эх сурвалж: zaluu.com