Гавьяат жүжигчин Т.Ариунаа Япон улсад ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан тоглолт хийжээ. Дуучин бүсгүй энэ удаад “Guys 666” хамтлагийнхантай хамтран уран бүтээлээ толилуулсан байна. Мөн түүний энэхүү тоглотыг зохион байгуулахад тусласан мэргэжлийн сумо бөхийн аваргууддаа баярласан сэтгэлээ ийнхүү илэрхийллээ.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Их наран улсын сумогийн дэвжээнээ өөрийнхөө өндөр ёс суртахуун, жинхэнэ аварга хүнд байх ёстой чанаруудыг агуулсан 69 дэх их аварга Ёкозуна Хакухо, 70 дах аварга Ёкозуна Харумафужи, 71 дэх аварга Ёкозуна Какурю зэрэг Монголын нэрийг дархалж яваа эдгээр аваргуудаараа ихэд бахархлаа.
Япон улс дахь тоглолтыг минь зохион байгуулахад бүх зүйлээр тусалж дэмжиж олон ажлыг минь нугалж, урлагийг үргэлж дэмжиж байдаг Монгол түмнийг огшоосон, омог төгөлдөр их аварга Ёкозуна Асашёорюү-даа баярлалаа
Тэр тусмаа Хакухо аваргаа энгийн атлаа, эгэл даруу, хошин мэдрэмжтэй, оюуны бядтай, ухааны цараатай хүн юмаа гэдгийг хуучилж суухдаа мэдэрлээ. 30-н жилийн ойг тохиолдуулан гаргах цомгийг маань дэмжин сэтгэлийн өглөг өгсөн урлагт элэгтэй их аварга Ёкозуна Хакухо, аварга Ёкозуна Харумафужи, аварга Ёкозуна Какурю нартаа баярлалаа. Мөн Төрийн хошоо соёрхолт Жанцанноровгуайн хүү Дамдинцэрэн, Токио дахь Үндэсний хөрөнгө орлуулалтын банкны ТУЗ-ийн гишүүн Баярсайхан, менежер Баясал, орчуулагч Уранмандах, нүүр будагч нартаа болон энэхүү тоглолтын ар талд ажилласан бүх залуучууддаа баярлалаа. Түр баяртай Токио минь. ” хэмээн бичжээ.
эх сурвалж: undesten.mn