“Давалгаа” богино өгүүллэгийн наадам маргааш болно

uguuleg713739045201505080632Маргааш буюу 2015 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 12 цагаас Монголын бүх их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Давалгаа” богино өгүүллэгийн наадам СУИС-ийн хичээлийн 2-р байранд болно.

Тус наадмыг МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийн утга зохиол, урлаг судлалын тэнхим, СУИС-ийн театр урлагийн сургуулийн тайзнаас ярих урлагийн тэнхим хамтран зохион байгуулж байгаа аж. Энэ жил тус наадам 38 оюутан бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд шилдэг 11 өгүүллэг шалгарчээ.

Шалгарсан өгүүллэгүүдийг СУИС-ийн кино прамын ангийн оюутнууд унших бөгөөд шилдэг уншигч, шилдэг өгүүллэг төрлүүдээр тэргүүн, дэд, гутгаар байруудыг шалгаруулах аж.

Давалгаа богино өгүүллэгийн наадмыг МУИС-ийн багш доктор Б.Хишигсүх, СУИС-ийн багш жүжигчин Л.Чаминчулуун нар анх санаачилж, 2004 оноос хойш зохион байгуулж байгаа юм байна.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …