Өнөөдөр Ялалтын баяр – Бүхнийг фронтод

40Aгуу ялалтын баярын мэндийг хүргэе… ура ура ура…  / зураг түүх өгүүлнэ /

1941–1944 онд монголчууд гараа хумхиж суулгүй ирмүүн ажилласан түүхэн сургамж өнөөдөр ч ач холбогдолтой хэвээр байна. Сүү тосны завод олноор байгуулагдан ажилласны үрээр цөцгийн тос бусад цагаан идээ боловсруулан гаднаас авах явдлыг эрс багасгажээ.
1945 оныг 1940 онтой харьцуу­лахад Монгол Улсад хүнсний аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 5 дахин өссөн байдаг. Бүх төрлийн гутал болон өргөн хэрэглээний бусад бүтээгдэхүүнийг өөртөө үйлдвэрлэж ялангуяа арьсан ба ноос, цэмбэн эдлэлийг ихээр үйлдвэрлэж байв. Ингэж дотоодынхоо нөөц бололцоог ашигласны ачаар тэр үед зөвлөлтийн ард түмэнд чухал хэрэгтэй бай­сан зарим барааг ЗСБНХУ–аас авахаа багассан. Тэгэхдээ дайны жилүүдэд монгол зөвлөлтийн хамтын ажиллагаа гагцхүү ЗХУ–д ашигтайгаар хөгжиж байсан мэтээр өрөөсгөл үзэж болохгүй. Гит­лерчүүдийн дайн дэгдсэн явдал Монгол Улсын хөгжилд ч үлэмж бэрхшээл учруулсан.

1 2 3

Монгол Улсаас ЗСБНХУ-д олгож байсан эдийн засаг, санхүүгийн тусламж нь мөнгө, өвлийн хувцас, хүнсний бараа, мал, худалдаж авсан танкийн цуваа, нисэх онгоцны эскадрилаас бүрдэж байв.

4

Монгол Улсад зөвлөлтийн армид туслах фонд байгуулав. 1941 оны аравдугаар сард Монголын хөдөлмөрчдөөс өвлийн 15 мянган иж бүрэн хувцас, 1,8 сая гаруй төгрөгийн үнэтэй гурван мянгаад илгээмж ачсан цуваа илгээв. ЗСБНХУ-ын улсын банк руу 587 мянган төгрөг бэлнээр гуйвуулжээ. Энэ нь Октябрийн хувьсгалын 24 жилийн ойд зориулсан тусламжийн эхний цуваа байв.

5 6

1943 оны дөрөвдүгээр сар гэхэд Монголоос 25,3 сая гаруй төгрөгийн үнэтэй хүнсний бараа, хувцас ачсан найман цуваа илгээжээ. 1945 оны эхээр ЗСБНХУ руу бэлэг ачсан 127 вагоноос бүрдсэн цуваа илгээсэн байна.

7

1943 онд Монгол Улсын бага хурал, Засгийн газрын шийдвэрээр нисэх онгоцны «Монгол ард» эскадриль худалдаж авах хөрөнгө хуримтлуулах ажил зохион байгуулав. 1943 оны долдугаар сард ЗСБНХУ-ын Сангийн ардын комиссариатын дансанд хоёр сая төгрөг гуйвуулжээ. 1943 оны наймдугаар сарын 18-нд Сталин Улаан армийн дайчдад дорвитой тусламж үзүүлж байгаад нь Монгол Улсын Засгийн газар болон маршал Чойбалсанд талархал илэрхийлсэн байна.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …