Азийн зүүн бүсийн АШТ маргааш эхэлнэ

1431143241554d834919098Монголын волейболын холбооноос Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Азийн волейболын  холбооны ивээл дор болж буй тус тэмцээнд оролцох баг тамирчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна. Тэмцээн энэ сарын 10-15-ны хооронд Буянт-Ухаа спортын ордонд болох бөгөөд найман улсын баг оролцоно. Тодруулбал “А” хэсэгт Монгол, БНХАУ, БНСУ, ХонгКонг, “В” хэсэгт Япон, Макао, Тайвань, БНАСАУ-ын багууд багтсан.

Тус тэмцээнийг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам дэмжин, “Витафит” групп ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй. Мөн Баянгол зочид буудал, тамирчидад үйлчлэхээр “Атибус” ХХК, харуул хамгаалалтын O.B.S ХХК хамтран ажиллаж байна.

Тэмцээний нээлтийн тоглолт маргааш 12.00 цагаас Япон-БНАСАУ-ын хооронд болох билээ. Харин 16.00 цагаас тэмцээний нээлт болж, 17.00 цагаас Монгол-Хонгконгийн тоглолт болох юм.

Тэмцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр 16.30 цагт Баянгол зочид буудлын хурлын танхимд болно.

Сугалаа:

  • А хэсэг: Монгол, БНХАУ, БНСУ, ХонгКонг
  • В хэсэг: Япон, Макао, Тайвань, БНАСАУ

Тоглолтын хуваарь: (Буянт-Ухаа спортын ордон)

V.10 (Ням гариг)

  • 12.00 Япон vs БНАСАУ
  • 14.00 Макао vs Тайвань
  • 16.00 Нээлтийн ажиллагаа
  • 17.00 Монгол vs Хонгконг
  • 19.00 БНХАУ vs БНСУ

V.11 (Даваа гариг)

  • 14.00 ХонгКонг vs БНСУ
  • 16.00 Тайвань vs БНАСАУ
  • 18.00 Япон vs Макао
  • 20.00 Монгол vs БНХАУ

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …