МХБХ-ны Үндэсний Дээд Лигийн аварга шалгаруулах тэмцээн ирэх 16-ны өдөр эхлэх гэж байна.
Өнөөдөр Монголын Хөлбөмбөгийн Холбооноос лигийн тэмцээний техникийн зөвлөгөөөнийг хийлээ. Зөвлөгөөнд МХБХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан, техникийн хэлтэсийн мэргэжилтэн С.Жаргал, Маркетингийн ажилтан Энхжин болон Лигийн 9 клубийн төлөөлөгчид оролцлоо.
“Үндэсний Дээд Лиг-2015” тэмцээн 5-р сарын 16-наас 9-р сарын 26-ныг хүртэл 2 тойрог явагдана. Энэ жилийн лигийн тэмцээнд Дэрэн, Соёмбын Барсууд клубүүд шинээр нэмэгдсэн бөгөөд нийт 9 баг өрсөлдөх юм.
МХБХолбоо энэ жилээс дээд доод лигтэй болж байгаа бөгөөд доороос дээшээ дэвших мөн дээрээс доошоо унах системтэй болж байгаагаараа онцлог боллоо. Мөн лигийн тэмцээний чанар чансааг дээшлүүлэх зорилгоор шагналын санг 100 сая болгож өсгөсөн.
Монголын Үндэсний Дээд Лигийн сугалаа 2015 оны 5-р сарын 13-нд явагдана.