Аргын тооллын 5 сарын 10-ны ням гараг, Билгийн тооллын хаврын адаг цагаан луу сарын шинийн 21-ны адъяа гараг, 9 улаан мэнгэтэй, түлэх барилдлагатай, төмөр суудалтай, булаагч одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 5:38 цагт мандан, 20:21 цагт жаргана.
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.