Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээний гурав дахь өдөр эмэгтэй 53, 55, 60, 63, 69 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 5 бөх дэвжээнд гарснаас 63 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Э.Цэвэгмид хүрэл медаль хүртэж азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт бөх болов.
Өмнө нь тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан, туршлагатай бөхчүүд болох Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа, олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, Ш.Түмэнцэцэг, П.Орхон нарыг дээгүүр барилдана гэж найдлага тавьж байсан ч медальд ч хүрсэнгүй, гэхдээ юм нэгээр дуусахгүй байх.
Энэ өдөр хятадын эмэгтэй бөхчүүд давамгайлж 4 алтан медаль авч японы 1 бөх алтан медаль хүртлээ.
эх сурвалж: undesten.mn