Үзэгчдийг гайхшруулсан “Mongolian art show” боллоо

40_zpskig438qwТайз дэлгэцийн зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам “Mongolian Art Show” нэртэй нэгэн өвөрмөц шоуг амжилттай зохион байгууллаа. Шоу энэ сарын 9-ны үдэш “Marque”-27 club-д болж өнгөрсөн юм. “Mongolian art show” нь “Body art”, “Make up”, “Мodern and Art”, “Songs and dance” гэсэн үзүүлбэрүүдийг нэг дор хослуулан харуулснаараа онцлог болсон юм.

Үзүүлбэр тус бүрийг олны танил бүсгүйчүүд болон шилдэг модель охидууд амилуулсан нь ёстой л нэг үзэгчдийг огшоож байлаа. Тодруулбал “Make up” үзүүлбэрт МУСТА Д.Отгонцэцэг, МУСТА Д.Ганцэцэг, “Андра” модель агентлагийн захирал, Топ модель Х.Бадамгэрэл, “Miss world mongolia 2014”-ийн үндэсний ялагч Т.Батцэцэг, Модель Т.Оюун-Эрдэнэ, Мисс, жүжигчин Х.Баярмаа, Мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг зэрэг монголын нүүр царай болсон шилдэг бүсгүйчүүд тайзнаа амьдруулсан бол “Body Art”-ын үзүүлбэрт Андра модел агентлагийн модель охидууд болон фото модель Б.Жимсээ оролцсон бол “Modern and Art” үзүүлбэрт МУСТА Э.Азбилиг, О.Анударь, МУСТА М.Бямбаа нар үзүүлжээ.

  Харин Songs and Dance үзүүлбэрт МУСТА Ц.Баясгалан, МУСТА Э.Номин-Эрдэнэ, МУСТА Н.Наранбаатар, “Compass” хамтлаг, Дуучин Тулгаа, “Андра” загварын агентлагийн бүжгийн хамтлаг өөрсдийн шилдэг номероо толилуулсан юм. Мөн шоуны үеэр Андра модель агентлагийн захирал топ модель Х.Бадамгэрэлийн өмссөн цэвэр цаасан даашинзийг шоунд ирсэн Батбилэг хэмээх эрхэм 5 сая төгрөгөөр худалдан авчээ.

  Ийнхүү 5 дугаар сарын 9-ны үдэш Тайз дэлгэцийн зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам Монголын урлаг соёлын ододтой хамт гоо зүйн болоод урлаийн гайхамшгийг хослуулан харуулсан гайхалтай шоу болж өнгөрлөө. Ингээд тус шоунаас хийсэн фото сурвалжлагаас хүргэж байна.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …