Монголын волейболчид Хятадын багийг хожлоо

32_e19d40dbbcaa4a991f08d0c3dc43b0dbe6d82d76Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монголын баг Хонгконгийн багтай тоглож, 3:0-ээр хожсон. Тэгвэл өчигдрийн тоглолт мөн л монголчуудын ялалтаар өндөрлөлөө.

Монголын баг БНХАУ-ын шигшээ багтай тоглож, 3:0-ээр хожсон сайхан мэдээг дуулгая. Уг тоглолтын 1-р шүүгчээр Олон Улсын Шүүгч (БНАСУ) Жан Жон Хянг шүүж  ажилласан байна.

Өнөөдөр манай волейболчид БНСУ-ын багтай 20.00 цагт тоглоно. Энэ тоглолтод хожвол Монголын баг хэсгээсээ шалгарч, медалийн төлөө тоглох эрхтэй болно.

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …