“Эмоци” продакшн 2 нас хүрлээ

32_eb397d374120251e24cfcdaa02535f20a8f17225Монголын хамгийн отгон хошин урлагийн хамтлаг болох “Эмоци” продакшн  байгуулагдаад 2 жил өнгөрчээ. Саяхан л “Эрчүүдийг уучил” нэртэй хамгийн анхны  тоглолтоо үзэгчдэд хүргэж байсан тус продакшн 2 жилийг ардаа үджээ.

“ЭМОЦИ” продакшн байгуулагдсан цагаасаа хойш нэлээд хэдэн уран бүтээлийг үзэгч олондоо танилцуулаад байгаа. Саяхан “Гурван Найз: Яасан байх нь уу” хэмээх инээдмийн киногоо үзэгч олонд хүргэж олон нийтийн дундаас нэлээд өндөр үнэлгээ аваад байгаа.

Тус продакшны 2 насны ойн баяраар мэргэжил нэгт нөхдүүд нь баярын мэндчилгээ илгээсээр байна. Ингээд нийт уншигчдынхаа өмнөөс “Эмоци” продакшны хамт олондоо урлагийн өндөр амжилт хүсэе.

Мөн сонирхуулахад тус продакшныхан шоо шинэ “Инээмсэглэл мандтугай” тоглолтоо энэ сарын 15-наас СТӨ-нд өдөр бүр 19-00 цагаас тоглохоор бэлтгэж байна.

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …