Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрх олгох тухай” А/410 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа хөгжлийн банк, “Ханын материал” ХК-ийн хооронд байгуулсан гурван талт эвлэрлийн гэрээнд заасны дагуу “Ханын материал” ХК “Хотын захиргааны шинэ төв” төсөл хэрэгжүүлэх 9.2 га талбай дахь өөрийн үл хөдлөх хөрөнгөө буулгаж газрыг бүрэн чөлөөлсөн. Гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ханын материал” ХК- ийн газраас салгаж үл болох өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгийн суурийн болон орчны газар болох 10.6 га газрыг тус компанид орон сууцны цогцолбор хорооллын зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа