Өнөөдөр ЭЕШ-ын дүн гарна

e3bd5dc46d766c99big Өнөөдөр ЭЕШ-ын дүн албан ёсоор гарна. Үүнэтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн ирэх баасан гараг /7-р сарын 5/хүртэл элсэгчдэд батламж хуудсыг нь тараах юм байна. Энэ жил ЕБС төгсөгчдийн хувьд өөрийн сургууль дэрээ очиж батламжаа авах бол бусад шалгуулагчид “Чингис хаан” дээд сургууль дээр очиж батламжаа авах юм байна.

Батламж хуудсаа авсан элсэгчид өөрийн сонгосон сургуулиуддаа очиж бүртгүүлнэ. Харин зарим сургуулиуд элсэлтийн бүртгэлээ цахимаар явуулах юм байна. Ингэхдээ тухайн элсэгчийн тэнцсэн эсэхийг түүний гар утас руу нь SMS-ээр мэдэгдэх аж. Хэрвээ тэнцсэн тохиолдолд элсэгч тухайн сургуулийн элсэлтийн журамд заасны дагуу өөрийн биеэр очиж, сонирхсон мэргэжил, ангиа сонгон томилолтоо авах юм байна. Мөн бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоогоо ч цахим хэлбэрээр хийх боломжтой аж.

Сургуулиудын босго онооны хувьд харилцан адилгүй байгаа бөгөөд ихэнхи их, дээд сургуулиудын босго оноо 400-аас дэш байгаа юм. Харин  төрийн өмчийн их, дээд сургуулиудын босго оноо ялимгүй өндөр байгаа ба хамгийн өндөр босго оноотой нь СЭЗДС 560 оноо байгаа юм.

Т.Анир

ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …