Нийслэлиийн ИТХ-ын 2014 оны 19/24 дугаар тогтоолоор “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тусгагдсаны дагуу уг хөтөлбөрийг 3 үе шаттай хэрэгжүүлснээр нийслэл хот 2020 онд 2 сая жуулчин хүлээн авч, нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэхээр зорьж байна. Харин 2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авах тооцоотой байгаа юм.
Мөн 6 дугаар сард “Play time” амьд хөгжмийн наадам, “Венийн үдэш” цэнгүүн, “Юби дэнс фистиваль” чөлөөт бүжгийн үдшийг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.