Хөлбөмбөгийн 20 дах удаагийн ДАШТ ирэх онд Бразил улсад зохион байгуулагдах гэж байгаа билээ. Тиймээс тэмцээний бэлтгэл ажилтай Олон улсын хөлбөмбөгийн холбооны ажилтнууд танилцсан байна. Энэ үеэр “Brazil 2014”-ын сүлд дууг олон нийтэд танилцуулсан байна. Дууг Бразилийн нэрт дуучин Gaby Amarantos дуулжээ.
Сониурхуулахад, 20 дах удаагийн ДАШТ-ыг Бразилчууд 12 хотдоо зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор 9 цэнгэлдэх хүрээлэнг ашиглалтанд оруулсан байгаа аж. Харин үлдсэн гурван цэнгэлдэхийг ирэх 10-р сард ашиглалтанд оруулахаар юм байна. Тэмцээнийг “Adidas” брэндийн бөмбөгөөр явуулахаар аж.
