О.Гүндэгмаа “Дэлхийн цом”-д аваргаллаа

4dabdcc5c648e5e6e032b381349886cdbig“РИО-2016” олимпийн 24 эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээн АНУ-ын Форт Бенин хотод өчигдөр эхэллээ. Тэмцээнд 76 улсын 600 мэргэн бууч өрсөлдөж байна. Энэ тэмцээнд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ч.Нарантуяа, ОУХМ Ц.Мөнхзул тэргүүтэй 11 тамирчин оролцож байгаа.

Тэгвэл 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа түрүүлж, дэлхийн цомд аваргаллаа. Түүний дараагаар Болгарын буудагч, “Дэлхийн цом”-ын аварга Бонева Антонита, Хятадын буудагч, Дэлхийн аварга Зиан Жинжин нар удаалж, мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ.

Гавьяат тамирчин О.Гүндэгмаа Риогийн олимпийн эрхийг Монголын тамирчдаас хамгийн түрүүнд хүртээд байгаа. Тэрээр мөн 2008 оны Бээжингийн олимпиос хүрэл медаль хүртэхийнхээ өмнө манай тамирчдаас хамгийн эхэлж, олимпийн эрхээ авч байжээ.

www.mnb.mn

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …