“Их хурд-6” уралдааныг 21-нд Хархоринд зохион байгуулна

morin uraldaan Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдаж “Их хурд-6” уралдаануудын зохион байгуулах асуудлаар зөвлөлджээ. Гурван жил тутамд зохион байгуулагддаг монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-6” уралдаан энэ жил зохион байгуулагдах юм байна. Уралдааныг энэ сарын 21-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумнаа зохион байгуулахаар бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар ММСУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн М.Энхболд, нарийн бичгийн даргаар П.Сэргэлэн нарыг томилсон байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор их насны 3000 морь уралдан болж, 10,000 морьтон жагсах томоохон наадмыг наймдугаар  сарын 9,10-ны өдрүүдэд Хүйн долоон худагт зохион байгуулагдахаар тогтжээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …