“ЭРҮҮЛ ЭЛЭГ ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд зохион байгуулагдах ЭЛГЭЭ ХАЙРЛАЯ аяны удирдамж
Зохион байгуулагчид:
Монгол улсын Эрүүл мэнд, спортын яам
Монголын элэгний эмч нарын нийгэмлэг
Оном сан
Зорилго : Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Оном сан хамтран хэрэгжүүлж байгаа ЭРҮҮЛ ЭЛЭГ ХӨТӨЛБӨР нь манай оронд нэн тулгамдаж байгаа элэгний өвчлөл, элэгний хатуурал, хорт хавдар зэрэг өвчний угшил болсон вирүст хепатит өвчинтэй тэмцэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилготой хөтөлбөр юм.
ЭЛГЭЭ ХАЙРЛАЯ аян нь хүүхэд залуучууд, олон нийтэд вирүст хепатит өвчний хор уршиг, үр дагаврыг таниулан мэдүүлж, урьдчилан сэргийлж өөрийгөө болон гэр бүл, найз хамт олноо хамгаалахад туслах, мэдлэг олгох зорилготой болно.
- Зохион бичлэг, гар зургийн уралдаан
- Зурагт хуудас, постер плакатны загварын уралдаан
- Гэрэл зургийн уралдаан
- Нийтлэл, богино өгүүллэгийн уралдаан
- Богино хэмжээний кино анимешн (short film)
Сэдэв: Элэгний өвчлөл ба гэр бүл, элэгний өвчлөл ба архидалт, элэгний өвчлөл ба нийгэм, эрсдэлт хүчин зүйлс, итгэл найдвар, буруу зуршил, элэгний өвчлөл эдийн засаг, хорт хавдар
Материал авах хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Богд Жавзандамбын гудамж 3, Удирдлагын Академийн хойд талд Оном сангийн байр
E mail: ayan@eleg.mn
Утас: 70122006
ЭЛГЭН ХАЛУУН НУТАГТАА ЭЛЭГ БҮТЭН АМЬДАРЦГААЯ