Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” 2015 ёслол боллоо

11051895_481686305318950_8093433941935194542_oСоёл урлагийн салбарын уран бүтээлчдийг дэмжих, тэдний хөдөлмөрийг үнэлэх зорилгоор Монгол улсын Засгийн газар Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай журам, мөн “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ыг хэрэгжүүлдэг уламжлалтай билээ.

Энэ жил шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” 2015 ёслолын ажиллагаанд УДЭТ-ын жүжигчин СТА Ц.Баясгалан Нобелийн шагналт зохиолч Дарио Фо-ын зохиол Найруулагч УГЗ Ч.Найдандоржын найруулга “Чөлөөт хос” хилэнт инээдмийн жүжгээрээ шилдэг уран бүтээлчийн эзнээр тодорч “Мөнгөн модын” эзэн боллоо. Түүний цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт, амьдралд нь эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөн Чөлөөт хос жүжиг нь “Гэгээн Муза 12” олон улсын театрын наадамд Хөгжимт жүжгийн төрөлд нэр дэвшиж байгаа бөгөөд 5-р сарын 17-нд 18-н цагаас ганцхан удаа тоглогдох аж.

11238974_481686205318960_5216598397494203595_n 11219001_481686315318949_3848490231020424217_n 11048653_481686208652293_1785146711655303825_n 11206822_481686275318953_3882234266863269970_o 11151040_481686861985561_2585566368034516250_n 11051895_481686305318950_8093433941935194542_o cff3986751594492d99ee214a222f4db67d2a31c 11255175_481686961985551_358360747932267065_n

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …