Италийн Имола хот дахь Төгөлдөр хуурчдын академид суралцаж буй төгөлдөр хуурч С.Одгэрэл өнөөдөр буюу 7 сарын1-ны өдөр ХБК-ийн концертын танхимд “Solo recital” тоглолтоо толилуулна.
Пиано соло реситал гэдэг нь гоцлол төгөлдөр хуурч тоглолтын эхлэл, өрнөл, төгсгөлийг дангаар гоцлон, тоглох бүтээлүүдийн хоорондын уялдааг гаргадгаараа маш их ур чадвар, бэлтгэл шаарддаг. Анх Унгарын хөгжмийн зохиолч Франц Лист тоглолтын ийм ур маягийг санаачлан боловсруулжээ.
Тоглолтын эхний хэсэг барокко үеийг илтгэх И.С.Бахын хоёрдугаар “Партита” болон классицизмын төлөөлөгч В.Моцартын сонатаар үргэлжлэх бөгөөд XYII, XYIII зууны дэг жаягтай дундад зууны үеийн эртний бүжгийн хөгжмүүд мэргэжлийн хөгжимд хэрхэн тусгалаа олсныг харуулах юм.
Тоглолтын дэд хэсэг импрессионист хөгжмийн төлөөлөгч К.Дебюссийн “Бэргамаск” сюитээр үргэлжилж романтизмын дууч Фридрих Шопены бадрангуй “Полонез”-оор өндөрлөх аж.
эх сурвалж: урлаг.мн