“1000 төгрөгний хүч” аянд нэгдэж нэгэн бүсгүйд амьдрал хайрлаарай

Ай даа, амьдрах юутай сайхан.

Гялбах нарны туяаг мэдрэн, гэр бүлийн элэг бүтэн жаргалаар амьдрах юутай сайхан бэ?

Гэвч алаг эрээн хүний хорвоогийн жамаар хэлж биш хийсч ирэх өвчин шаналал энэ сайхан амьдралыг эгээ л савлуур дээрх нэгэн болгож хувиргах нь юутай харамсалтай.

Ийм л нэгэн харамсал дунд “өнчин тархины хорт хавдар” хэмээх оноштойгоор учраа олохгүй суугаа нэгэн бүсгүйд туслах санаачилгыг “Өглөө.мн” сайтын зүгээс гаргаж байна.

11297728_10205418095626378_1300844971_n40 гаруйхан насандаа аймшигт хавдрын өвчинтэй шаналж, хугацаа алдвал харах мэлмий, тэр бүү хэл цаашлаад алтан амиа алдах эрсдэл дунд суугаа энэ бүсгүйд туслах “1000 төгрөгний хүч” аяныг өрнүүлж байна.

Нэг жилийн өмнөөс бие нь өвдөж, оношоо тогтоолгох гэж ороогүй эмнэлэг, очоогүй мэргэд байхгүй болжээ. Гэвч 10 хэд хоногийн өмнө “өнчин тархины хорт хавдартай, хугацаа алдалгүй нэн яаралтай хагалгаанд орох шаардлагатай” гэсэн Солонгос эмнэлгийн шинжилгээний хариуг хүлээж аваад цөхөрч суугаа нэгэн юм.

Энэхүү өвчнийг Монголд эмчлэх боломжгүй бөгөөд Солонгос улсад яаралтай хагалгаанд орж байж амь насаа аврах боломжтой аж.

Тиймээс Ховд аймгийн Дарви сумын харьяат Ц.Мөнхтуяа хэмээх эмэгтэйд сайхан сэтгэлийн гараа сунгаж, “1000 төгрөгний хүч” аяны давалгаанд нэгдэхийг эрхэм уншигч та бүхнээсээ уриалж байна.

Магадгүй танд байгаа 1000 төгрөг бүхэл бүтэн хүний алтан амийг аварч, бяцхан охинд ээжийг нь, эр нөхөрт нь гэргийг нь үлдээж, нэгэн гэр бүлийг элэг бүтэн амьдруулах боломжийг олгох болно.

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэгсэн дээ.

Хамтын хүчээр “1000 төгрөгний хүч” аяныг давалгаалуулж сайн үйлсийг хамтдаа өртөөлүүлэхийг уриалж байна.

“1000 төгрөгийн хүч” аяны Хандивын данс: 5007960637

Хүлээн авагч: Ц.Мөнхтуяа

Өглөө.мн сайтын хамт олон

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …