Гурвалжин будаа нь бусад будааг бодоход тэжээллэг атлаа хүний эрүүл мэндэд олон талын ач тустай байгалийн органик хүнс юм. Тиймээс өдөр тутмын хоол унд болон хүүхдийнхээ хоолонд гурвалжин будааг хэрэглэж заншаарай. Харин хэрхэн зөв боловсруулж идэх жорыг хүргэж байна. Гурвалжин будаа нь хоол боловсруулах бүхий л тогтолцоог сайжруулж, илүүдэл өөх тос, биед хуримтлагдсан хор, илүүдлийг гадагшлуулж турааж, эрүүлжүүлэх шидтэй.
Гурвалжин будаа нь тэр чигтээ эрдэс бодис гэж хэлж болно. Өвчтэй болон дэглэм барьж байгаа хүмүүс гурвалжин будааг доорх аргаар боловсруулж бусад хоолтой хачирлан болон дангаар нь ч идэж болно.
Гурвалжин будааны эрдсийг алдагдуулахгүйгээр амттай чанаж агшаахад танд цэвэр ус, давс, масло хэрэгтэй.
Эхлээд хүйтэн усанд будааг угааж сайтар шүүж аваарай.
Дараа нь төмөр саванд угаасан будаа, 1 3/4 цайны аяга ус, масло, давсыг хийж зөөлөн хутгаад дунд зэргийн гал дээр буцлаад эхэлмэгц таглаж тавиад зөөлөн гал дээр тааруулж 18-20 минут агшаана. Масло нь будааны зөөлөн, амттай чанарыг хадгалдаг. Ургамлын тос хийх хэрэггүй.
Үүний дараа тагыг авч галыг унтраагаад 1 хоолны халбага масло хийж хутгаад л хоолтой хачирлан идэхэд бэлэн боллоо.
Эх сурвалж: www.1000jor.mn