Цэцэрлэгчдийг мэргэшүүлэх сургалтад хамрууллаа

p19li8rlo01aik1ehfkug1g1jg7h1“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн ногоон байгууламжийн 60 цэцэрлэгчид Японы Хоккайдо мужийн  Эрдэм шинжилгээний хүрээлэн, Ойн аж ахуйн туршилтын станцын доктор Сато Такао  сургалт зохион байгуулж байна.  Сургалт нь Улаанбаатар хотыг ойжуулах ажилд дэмжлэг үзүүлэх, Манай Улсад тарьц суулгац үйлдвэрлэх, зүлэгжүүлэлтийн  технологийг зааж сургах зорилготой юм. Энэхүү сургалтыг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд жил бүр сайн суралцсан 4-6 цэцэрлэгчийг 8-10 дугаар сарын хооронд 6 долоо хоног Японы  Хоккайдо мужид мэргэшүүлэх сургалтад хамруулдаг уламжлалтай.
Монголдоо ногоожуулалтын технологичийг бэлтгэн мэргэшүүлснээр  зүлэгжүүлэгтийг технологийн дагуу хийх боломж бүрдэх давуу талтай бөгөөд танхимын болон талбай дээрх сургалтад гурван жилийн хугацаанд нийт 240 хүн хамрагдах юм. Сургалтаар модыг үржүүлж тарих, үр түүж ялгах арга, соёлолтыг дэмжих арга, тариалангийн  суулгац ургуулах арга гэх мэт нарийн технологиудыг  заалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …