1997 оны хавар Юта Жазз багийн Delta Center болсон цувралын 5 дахь тоглолтонд 18 хан настай Коби Брайнт эцсийн мөчид гурван ч удаа airball хийж багаа хөөдөж байсан билээ. Тухайн тоглолтын дараагаар Коби Брайнт өөрт нь ямар байсан талаар хожим нь сэтгэгдлээ хуваалцсан байдаг.
Тэр өөрөөсөө ” Яагаад? ” гэж асуусан.
Коби Брайнт ” Би яагаад тэдгээр шидэлтүүдийг алдав? Би эргэлзэж байсан гэж үү? ” Би тоглолтонд дээр эргэлзэж байгаагүй. Би тоглохоос айдаггүй. Тэдгээр шидэлтүүд цагирагыг зөв чиглэж байсан ч яагаад дутав.
Тухайн тоглолтонд Коби Брайнт rookie статустай тоглож байсан юм. Лэйкерс нэмэлт цагт Юта Жазз багт дийлдэж улирлыг дуусгаж байсан билээ. Нэмэлт цагт гурван ч удаа дараалсан шидэлтээ air ball болгож багаа хөөдсөн Коби өөрөөсөө асууж суусан нь энэ аж.
Коби Брайнт ” Би тоглолтын дараа Лос Анжелес буцсан. Би өөрийн биеийн жингээ ахиулахын тулд дасгал хийхээр шийдээд байсан юм. Ютад болсон зүйлийг дахиж давтахыг хүсээгүй учир өргөж эхэлсэн дээ. “
Тэр зун Spike Lee өөрийн “He got a game” киноныхоо зураг авалтыг эхлэх гэж байлаа. Киноны гол дүрд нь Denzel Washington-ы хамтаар тоглох Jesus Shuttlesworth гэх залуугын дүрд тоглох залуу тоглогч түүнд хэрэгтэй байв. Spike Lee Кобиг тоглуулахыг хүсэж ” Залуу минь би чамайг түүний дүрд тоглоосой гэж хүсч байна. ”
Коби хариуд нь ” Баярлалаа гэвч би таныг энэ удаад баярлуулж чадахгүй нь. Энэ зун миний хувьд их чухал. “
Тухайн кинонд Ray Allen тоглосон гэдгээр нь бид сайн мэдэх билээ. Коби тэр зуны турш эрчимтэй бэлтгэл хийсний эцэст биеийн жин нь мэдэгдэхүйц дээшилж том эр болсон байв. Коби тэр зуны эрчимтэй бэлтгэлийн нөлөөгөөр 1998 оны ” Бүх оддын тоглолт” -ын гараанд сонгогдож хамгийн залуудаа “Бүх одод”-ын тоглолтын гараанд гарсан тоглогч болсноос гадна 18 оноо авч бүсийнхээ тоглогчдыг оноо авалтаар тэргүүлсэн юм. Коби уг “Бүх одод”-ын тоглолтын 4 дүгээр үед талбайд гараагүй бөгөөд Өрнөд бүсийн дасгалжуулагч Жорж Карл уг “Бүх одод”-ын тоглолтыг улирлын дараагаар 2 удаа зодог тайлах нь тодорхой болоод байсан домогт тоглогч Майкл Жорданых байлгахыг хүссэн нь залуу хүүг өөрийн ээлжээ хүлээн суухаас өөр аргагүй байдалд хүргэсэн байдаг Учир нь Коби эхний 3 үед MVP-ийн өрсөлдөөнийг тэргүүлж байсан юм.
Хамгийн гайхалтай нь 1997-1998 оны улирлын нээлтийн тоглолт Юта Жаззын эсрэг байсан бөгөөд нь Коби тухайн тоглолтод сэлгээнээс 23 оноо 5 о.д өгч багаа тэргүүлэн Жаззыг 17 онооны илүүтэйгээр буулган авсан ч өөрийгөө жаал хүү биш болсон гэдгийг харуулаад амжсан аж.
эх сурвалж: https://www.facebook.com/pages/Royal-Sports/582229968461293