Цэргийн дүйцүүлэх албан хаагчдыг сургалтад хамруулна

e3e86c2a90a24b7c892eb111a436b984Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын цэргийн анхан шатны сургалт зохион байгуулах тухай” А/430 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх алба хаагчдын цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалтыг энэ сарын 27-ноос 06 дугаар сарын 09-ний өдрүүдэд  Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулна.

Сургалтад шаардагдах 10 сая 55 мянган төгрөгийн зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв” байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд …