Нэрт теннисчнийг хүчингийн хэргээр шоронд хорьжээ

32_8b19bff30e27868ab0399b260767b7de7c525decGrand Slam тэмцээний од, теннисчин Боб Хьюттийг насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн хэрэгт буруутган Өмнөд Африкийн шүүхээс зургаан жил шоронд хоригдох ял ногдуулсан байна. Өдгөө 75 настай Хьюттийг өнгөрөгч гуравдугаар сард хүчингийн хоёр хэрэгт буруутай хэмээн тогтоосон бөгөөд тэдгээр хэргийн нэгийг нь 1980-1990 оны хооронд дасгалжуулагч хийж байхдаа үйлджээ. Шүүгч Бёрт Бам Австрали гаралтай нэрт теннисчнийг шүүх хурлын үеэр харамссан дүр төрх огт үзүүлээгүй хэмээн дургүйцэж, хурцаар шүүмжилсэн байна. Хэдийгээр хэрэгтэн өндөр настай, хөгширч байгаа хүн хэдий ч шударгаар ялыг ногдуулах ёстой хэмээн шүүгч мэдэгдсэн юм. Ялын тогтоолыг уншихаас өмнөх мэдэгдэлдээ Хьюттийн эхнэр Делэйль нь шүүхээс өршөөл үзүүлэхийг гуйж, шоронд хорих ял оноохгүй байхыг хүссэн аж.

downloadГэвч шүүгч Бамын энэ талаар мэдэгдэхдээ, гурван хохирогчийн мэдүүлэг, нотлох баримтууд хоорондоо төстэй байсан нь ноён Хьюттийн ялыг тодорхой болгосон хэмээн хэлсэн байна. Түүнчлэн ноён Бам нь бэлгийн хүчирхийллийн эсрэг кампанит ажлыг санхүүжүүлэхээр Өмнөд Африкийн Шүүхэд торгуулийг төлөхөөр болсныг мэдэгджээ.

1960, 1970-аад оныд Grand Slam тэмцээний хоёр удаагийн аварга болсон теннисчин асан Хьютт нь өөрт нь оноосон ялын эсрэг давж заалдах шатны шүүхэд хандахаар болсон байна.

Undesten.mn

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …