Чөлөөт бөхийн холбоо “Визний наймаа” хийдэг гэв

Монголын Чөлөөт бөхийн холбооны хагаралдаан Катарын Азийн аваргын дараахнаас эхэлж “нийтэд задарч” эхэллээ.

МЧБХ-ны ажлын албаны хариуцлагагүй байдлаас шалтгаалан Азийн аваргын тэмцээндээ визний зөрчлийн улмаас нэр бүхий тамирчид оролцож чадаагүй, эдгээр тамирчдын оронд дасгалжуулагчид нь Азийн аваргын дэвжээнд гарсан зэргээс улбаалан дотоод хагарал, тэмцэл туйлдаа хүрлээ.

Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр, Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарын нэр бүхий багш, дасгалжуулагч, тамирчдаас бүрдсэн хэсэг хүмүүс Монголын Чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах түр хороог байгуулж МЧБХ-г бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан.

frewgt5e4Эл асуудалтай уялдан МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадоржтой холбоотой маш олон асуудал сөхөгдсөн. Зан аашийн доголдолтой “дарангуйлагч”, мөнгө “иддэг”, эцэстээ Монголоос залуу охидыг дагуулан очиж, гадаадын шүүгч нарт зарж биеийг нь үнэлүүлдэг зэрэг маш олон асуудлыг хөндсөн “шаардлага” хүргүүлсэн.

Тэгвэл “Цензургүй яриа” нэвтрүүлэгт МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж оролцохдоо энэхүү шаардах бичгийн хариулт болгож, “хоолой зангируулан” байж “үнэнийг өчив”.

Түүний хэлсэн баримтаас “ноцтой” гэмээр ганц нэгээс онцлоё.

МЧБХ-ны “визний наймаа”. 2008 онд Солонгос улсад болсон Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд “огт барилддаггүй хүмүүсийг Солонгос улс руу гаргасан.” Энэ бол ганц удаагийн визний наймаа биш юм. Энэ асуудал нь тухайн үед МЧБХ-ны ЕНБД хийж байсан А.Басхүүтэй холбоотой.

fewq Зарим тамирчид гадаадад тэмцээнд яваад архи уусан, тэр ч бүү хэл казино тоглосон.

Ийм мэдээллийг  “цензургүй өчив.”

– Эрэгтэй шигшээ баг, эмэгтэй шигшээ баг хоорондоо “харшилтай.” МЧБХ-ноос зохион байгуулсан шинэ жилийн үйл ажиллагаанд  зарим тамирчид ирээгүй.

– Дэлхийн аваргаас медалийн буухиаг үргэлжлүүлсэн Г.Мандахнаранд байр өгөхөөр бэлдэж ирсэн. Гэвч тэрбээр шинэ жилийн үйл ажиллагаандаа оролцоогүй.

– Монголын Чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах түр хорооны шаардлагын 7-д заагдсанаар

  1. 2014 оны ААШТ Казахстан улсад зохион байгуулагдсан. Энэ тэмцээнд манай баг нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртснээр багаараа мөнгөн цом авахаар болж бөөн баяр болсон. Ингээд багийн дасгалжуулагч Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатар шагналын тавцанд гарах гэтэл Д.Дагвадорж шууд дуудан болиулж, дарамтлан цамцыг нь тайлуулан авч хэн нь мэдэгдэхгүй огт танихгүй Казахстан хүнд өмсүүлэн шагналын тавцанд гаргаж бүхэл бүтэн Монгол Улсын нэр хүндийг гутаан доромжилсон. Ингэж Монголын баг тамирчдын нөр их хөдөлмөрийн үр шимээрээ олж авсан баяр бахдалыг дээрэмдэж дарамталсан. Хожим тэр Казахстан хүн Д.Дагвадоржийн Казахстан дахь наймааны найз гэдэг нь тодорхой болсон. Энэ арай хэтэрч байгаа бус” гэжээ.

Үүний хариуг Д.Дагвадорж тодорхой хэлэв. Казахстан хүн гэж хэлсэн нь МЧБХ-ны дэд Ерөнхийлөгч, Баян-Өлгий аймгийн иргэн Сырымбек байсан гэдгийг баримттайгаар илчлэв.

Асашёорюү Д.Дагвадорж 2003 оноос эхлэн чөлөөтийн шигшээ багийн хувцсыг ивээн тэтгэж хийлгэж ирсэн.

Нэвтрүүлгийн эцэст Монголын Чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах түр хорооноос явуулсан шаардлага бичгийг “цэвэр хүний нэр төрд халдсан гутаан доромжилсон үйлдэл” гэдгийг илэрхийлээд шүүхэд өгөх, эсэхээ дахин сайн нягтлана гэдгээ хэлэв.

Юутай ч Монголын чөлөөт бөхийн холбоо хэмээх их айлын хагарал туйлдаа хүрсэн нь сүүлийн үед өрнөж байгаа үйл явцаас тод харагдаж байна. Энэ бүхний цаад ашиг хонжоо юу вэ?

Хариултыг уншигч та өөртөө үлдээнэ буйзаа.

 

Г.Эрдэм

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …