Монголын хүүхдийн Ордны салбар нийслэлийн Чингэлтэй дүүрэгт, тэр дундаа Хайлаастад нээгдлээ. Энэхүү салбарт драм, зураг, англи хэлний дугуйлангууд хичээллэж байгаа бөгөөд нийт 300 орчим хүүхэд хамрагдан суралцаж буй бөгөөд нээлтийн үеэр сурч мэдсэн зүйлээ тайлан тоглолт болгон эцэг, эх, найз нөхөддөө сонирхууллаа.
Уг дугуйлангийн тоглолтыг дээрх хөтөлбөрийг санаачлагч НИТХ-ын төлөөлөгч, “Ухаалаг Улаанбаатар” хөгжлийн хорооны дарга Ц.Баатархүү нээж тайлан тоглолтыг үзэж сонирхсон эцэг эх, суралцагч хүүхэд багачууддаа ирээдүйн хөгжих сурах үйлс, ажил амьдралд нь амжилт хүслээ. Эцэг эхчүүд хүүхдүүдийн мөрөөдөл болсон хүүхдийн ордны сургалтыг алс гэр хорооллын хүүхдүүдэд хүргэх боломжийг олгосон Нийслэлийн удирдлагууд_ тэр дундаа санаачилсан НИТХ-ын нэр бүхий Ц.Буяндалай, Ш.Одгэрэл Ц.Баатархүү болон НИТХ-ын дарга, бусад төлөөлөгчдөд авьяаслаг сурагчид, эцэг эхчүүд нь баярласнаа дахин дахин илэрхийлж басхүү дамжуулж өгөхийг хичээнгүйлэн хүссэн юм.
Г.Сар