Монгол Улсын Засгийн Газар, Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын Яам, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж буй Азийн залуучуудын зөвлөлийн XIII Ерөнхий Ассемблейн хүрээнд Хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч залуучуудын бизнес форум зохион байгуулагдаж байна. Энэхүү форумд Азийн 23 улс орны 200-аад төлөөлөгч оролцож байна.
Хэлэлцүүлэгт:
· Хөрөнгө оруулалтын газрын “Сурталчилгаа зөвлөх үйлчилгээний хэлтэс”-ийн дарга Д.Ирмүүн “Монголд бизнес эрхлэх боломжууд ба хамтын ажиллагаа” сэдвээр
· АЙЭСЭК Олон Улсын оюутны байгууллагын технологи хариуцсан ахлах ажилтан бөгөөд дижитал маркетингийн олон улс дахь дэд ерөнхийлөгч Гордон Чинг
“Азийн зах зээл дэх бизнесийн стратеги ба инноваци” сэдвээр тус тус илтгэл тавина.
Мөн бизнес эрхлэгч залуус:
–Банк санхүү
–Хөдөө аж ахуй
–Мэдээлэл технологи
–Аялал жуулчлал
–Барилга
–Худалдаа үйлчилгээ
–Хөнгөн үйлдвэр
–Жижиг дунд үйлдвэр зэрэг 8 салбарын бизнес хөгжил, хамтын ажиллагааны хэлэлцүүлгүүд явагдана.
Хэлэлцүүлгийн дүнд:
– Азийн бүс нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бизнесийн стратегиудыг өөрийн улсын залуу бизнес эрхлэгчидийн өмнө нээж өгөх.
– Бизнес залуучуудын харилцаа холбоог хөгжүүлэх сүлжээ үүсгэх, мэдлэг туршлага солилцох, чадамжийг нэмэгдүүлэх яриа хэлцлийг бий болгох.
– Монголын зах зээлийн өнөөгийн байдал, бизнес боломжууд болон залуу бизнес эрхлэгчдийн төслүүдийг танилцуулах юм.