Агаарын чанарыг тодорхойлох суурин харуул байршуулна

7d93a0cfc6e1ad12d14da914f3eb0450Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/438 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буй орчны агаарын чанарыг тодорхойлох зориулалт бүхий суурин харуул байршуулах ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан ажиллана. Орчны агаарын чанарын суурин харуулыг байрлуулсан ажлын талаар гишүүд холбогдох саналаа бэлтгэж, 2015 оны 08 дугаар сарын 01-ний дотор хотын удирдлагуудад танилцуулахыг нийслэлийн Агаарын чанарын албанд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …