Цагаан хадны гаалийн хя­нал­тын бүсийг хаалаа

tsagaan hadnii hynaltiin Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Өмнөговь айм­гийн Гашуунсухайтын боом­тоос 23 км зайд  орших Цагаан хадны гаалийн хя­нал­тын бүсийг хаах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэртэй зэрэг­цүүлэн Эрдэнэс-Таван­ тол­гойн нүүрсний уурхайг түшиг­лэн Гаалийн хяналтын бүс байгуулах тооцоо, судалгааг нарийвчлан хийх үүргийг  асуудал хариуцсан сайд нарт өгсөн байна.
Цагаан хаданд газрын хөрсийг орвонгоор нь эргүүлээд зогсохгүй хогон овоо ч боссон аж. Энэ газарт анхнаасаа Гаалийн хяналтын бүс байгуулахын тулд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээгүй, засаг захиргааны ямар ч нэгжгүй байсан аж. Харин одоо уул уурхайн компаниуд Цогтцэций сум дахь Таван­толгойн уурхайгаас нүүрс тээ­вэрлэж, Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны Гаалийн хяналтын бүсэд гаалийн бүр­дүү­лэлт хийхгүй боллоо.  Тиймээс БОНХЯ Цагаан хадны Гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох, нөхөн сэр­гээх зардлыг  тооцох ажлыг эхлүүлээд байгаа ажээ.

Санал болгох мэдээ

БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ, ХАМТРАН АЖИЛЛАХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЛАА

Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой …