Эмнэлгийн дарга нарыг сонгон шалгаруулалтаар томилно

haldvart uchin sudlal Төрийн албаны зөвлөлөөс энэ сарын 5-нд эмнэлгийн захирлуудыг сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар болжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувиллыг одоогоор түр үүрэг гүйцэтгэгчид удирдаж байгаа юм. Иймд сонгон шалгаруулалт зарлаж, дарга нарыг нь томилно.

  Эрүүл мэндийн яамны харьяа 16 эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалт өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон ч дээрх эмнэлгүүдийн сонгон шалгаруулалтанд өрсөлдөгчийн шалгуур хангаагүй гэдэг үндэслэлээр эмнэлгийн дарга нарыг томилоогүй. Харин хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалтаар шинээр томилох ажээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн …