Шинээр нээгдэж буй цэцэрлэг, сургуульд “сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл” – ийн гэрчилгээ олголоо

p19lsvt39ot2d15oc15m869csu72Нийслэлийн Засаг даргын А/207 дугаар захирамжийн дагуу Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох асуудлаар магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргаж, санал боловсруулах “Шинжээчийн ажлын хэсэг” байгуулж ажилласан. “Шинжээчийн ажлын хэсэг”-ийн дүгнэлтээр 12 Ерөнхий боловсролын сургууль, 43 цэцэрлэг материалаа ирүүлснээс бичиг баримт, материал болон барилга байгууламж, сургалтын орчин, нөхцөлтэй танилцаж 8 ерөнхий боловсролын сургууль, 24 цэцэрлэгт “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл” олгохоор шийдвэрлэсэн юм. Үүний дагуу Улаанбаатар хотод шинээр үйл ажиллагаа эрхлэх хувийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл гардууллаа.

“Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл” олгосноор цэцэрлэгийн бүлгийн тоо 72 – оор, хүүхдийн орны тоо 1324 – өөр, сургуулийн өмнөх боловсролын сургалт 1, 2 хувиар нэмэгдэж байна. Харин хувийн өмчийн их, дээд сургуулийн дэргэд ахлах сургууль 4, бүрэн дунд сургууль 2, бага сургууль 2 тус тус байгуулагдсанаар ерөнхий боловсролын 8 сургуульд 1500 – аад хүүхдийн суудлын тоо нэмэгдэж байгаа юм. Мөн шинээр байгуулж байгаа сургууль, цэцэрлэгүүдэд нийт 326 ажлын байр нэмэгдэнэ

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …