ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийн мэдээлэл

2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсын хэмжээнд:

Улаанбурхан өвчин:

-Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 7405 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 752 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

-Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 238.280 хүүхэд хамрагдаж, хамралтын хувь 64.4% байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Халдварт өвчний мэдээ:

Улаанбаатар хотод бүртгэгдсэн хамшинж, сэжигтэй тохиолдлын ихэнх нь Баянзүрх дүүргээс, цочмог халууралт тууралттай өвчний хамшинж үргэлжлэн ихээр бүртгэгдсээр байгаа бөгөөд нийт тохиолдлын 88 хувийг эзэлж байна. Цочмог халууралт тууралттай өвчний хамшинж өмнө нь бүртгэгдсэн газрууд дээр нэмэгдэж Дорнод аймгаас мэдээлэгдсэн байна.

Улаанбурхан өвчний анхны батлагдсан тохиолдлууд Говь-Алтай, Увс, Ховд аймгуудаас мэдээлэгдсэн байна (Хавсралт харна уу).

Эх сурвалж: ХӨСҮТ

0 aaaaaaaagerchilgee 1Малын галзуу өвчин:

Өвөрхангайн Тарагт, Булган аймгийн Орхон, Баяннуур сумдад 3 амьтан (үхэр, нохой) галзуу өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон байна. Тухайн газарт хязгаарлалтын дэглэм тогтоожээ.

Эх сурвалж: ОБЕГ

Осол гэмтэл: 

5 дугаар сарын 13-аас 19-нд нийт 1876 хүн хандсанаас 62.7%-ийг эрэгтэйчүүд, 31.1%-ийг 0-15 насны хүүхэд, 8.9% нь хэвтэн эмчлэгдэж, 5.2% согтуугаар өртжээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 3.1%-иар өсч, амьгүй механик зүйлд өртөх, хүчирхийлэл, зам тээврийн осол зонхилох шалтгаан болж байна.

Эх сурвалж: ГССҮТ

Дэлхий дахинд:

Эбола вируст халдвар:

2015 оны 05 дугаар сарын 17-ний байдлаар 27035 тохиолдол, 11184 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна. Энэ долоо хоногт Эбола вируст халдварын нийт 35 тохиолдол (Гвиней 7, Сьерра Леон 2) бүртгэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар:

Саудын Араб улсад 12 лабораториор батлагдсан тохиолдол, 2 нас баралт, Катар улсад 2 лабораториор батлагдсан тохиолдлыг мэдээлсэн байна. Одоогийн байдлаар дэлхий дахинд 1131 тохиолдол, 427 нас баралтыг мэдээлжээ.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …