БНХАУ-ын Тяньжин хотноо Ази тивийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр манай улсын волейболын эмэгтэй баг тамирчид Японы багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийв. Өчигдөр шигшээ баг Вьетнамын багтай тоглож, 0:3-аар хожигдсон юм. “С” хэсгийг Вьетнамын баг хоёр хожил авч тэргүүлснээр шөвгийн наймд шалгараад байна.
18 дахь удаагийн Азийн АШТ-д шилдэг 14 баг дөрвөн хэсэгт хуваагдсанаас одоогоор Вьетнам, БНСУ, Тайландын багууд шөвгийн наймд шалгараад байна. Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтууд болж, шөвгийн наймд өрсөлдөх багууд бүрэн тодорно.
Манай шигшээ баг өчигдөр Вьетнамтай тоглож, 0:3-аар хожигдсон бөгөөд өнөөдөр Японы хүчирхэг багтай шөвгийн наймын эрхийн төлөө тоглоно.
“C” хэсэг:
V.20 Вьетнам-Япон 3:2 (16-25, 22-25, 25-22, 25-22, 18-16)
V.21 Вьетнам-Монгол 3:0 (25-18, 25-14, 25-13)
V.22 Монгол-Япон
Багийн ахлах дасгалжуулагчаар Готовын Баярсайхан, туслах дасгалжуулагчаар Батдоржийн Хэрлэн, н.Нарантуяа, багийн менежерээр Тэрбишийн Алтансүх нар ажиллаж байна.
Багийн бүрэлдэхүүнийг танилцуулая:
Г.Цэцэгжаргал багийн ахлагч
А.Батжаргал
С.Пүрэвжаргал
Ч.Номинчулуун
Г.Энхнаран
Б.Энхзаяа
Г.Хонгорзул
Г.Хандсүрэн
Б.Цолмон
М.Сувдмаа
Ч.Халиун
С.Отгонбямба нар өрсөлдөж байна.
www.undesten.mn