Монгол Улс Засгийн газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн хооронд хэрэгжиж буй хууль зүйн салбар дахь хамтын ажиллагааны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн тэргүүн, профессор Урсула Мэннле, Бавари муж улсын Хууль зүйн сайд, Ландтагийн (Парламент) гишүүн, профессор, доктор Винфрид Баусбак тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 05 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын хууль эрх зүйн салбарын шинэтгэлд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцож Монгол Улсын Засгийн газар, Ханнс-Зайделийн сангийн хооронд 1995, 1998, 2001 онд тус тус байгуулж байсан хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулж байна. Хамтын ажиллагааны чиглэлд өөрчлөлт ороогүй бөгөөд хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд захиргаа болон эрүүгийн эрх зүйн чиглэлийн хууль тогтоомжийн төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж боловсруулах, үнэлэхэд шаардагдах судалгаа болон зардлын тооцоолол хийх аргачлалын чиглэлээр чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль сурталчилах ажилд дэмжлэг үзүүлэх, хууль сахиулахын их сургуулийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, багш, боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана. Мөн Хууль зүйн яам, ХБНГУ-ын Бавари муж улсын Хууль зүйн яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байна.
Түлхүүр үгхууль эрхзүй
Санал болгох мэдээ
Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна
Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …