image description

Морин хуурын чуулга амьтдын ертөнцийг мэдрүүлнэ

image description
image description

Улсын филармонийн Морин хуурын чуулга 3 дахь жилдээ Францын суут хөгжмийн зохиолч Камиль Сен Сансын “Амьтдын ертөнц” бүтээлийг  хүүхэд багачууддаа зориулан хүүхдийн баярыг тохиолдуулан уламжлал болгон тоглодог.

Хөгжмөөр амьтдын ертөнцийг мэдэрч, амьтдын дуу авиа хөгжмөөр яаж дуугарч болдгыг хүүхдэд ойлгомжтойгоор хүүхэлдэйн дүрстэйгээр, үндэсний хөгжмөөр бүрэн хэмжээний хүүхдэд зориулсан тоглолтыг тавих болно. Үүнд: арслан, заан, аквариум, имж, шавьж, хөхөө, илжиг, шувууны үүр, хун, гөрөөс зэрэг амьтдын ертөнцийг үзүүлнэ.

Танд хүүхдээ баярлуулах олон санаа байгаа л байлгүй. Хүүхдийнхээ хөгжмийн боловсролыг дээшлүүлсэн, өвөрмөц тоглолт үзүүлэх санааг нэмэхээ бүү мартаарай. Таны хүүхэд амьтдын ертөнцөөр аяласан тоглолтоос сэтгэл дүүрэн гарна гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.

Тоглолт: 2015 оны 5 дугаар сарын 28-нд Улсын Филармонийн танхимд 15 цагт

Дэлгэрэнгүй мэдээлийг: 70118012, 99045517, 99925074, 88004849

FB/Mongolian State Philharmonic

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …