“Монгол цэргийн жавхаа –2015” уралдааны шилдгүүдийг тодрууллаа

p19lvpmbtv9n67dg1brbdhlp7p4Нийслэлийн Засаг даргын А/140 тоот захирамжийн дагуу нийслэлийн ЗДТГ – аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааныг 3 дахь жилдээ зохион байгууллаа.

Энэхүү уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах арга хэмжээ, “Иргэн цэргийн бахархалын өдөр”-ийн үйл ажиллагаа  2015 оны 5 дугаар сарын 23 – ны өдөр Чингисийн талбайд иргэдэд нээлттэй болоо. Уг арга хэмжээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын удирдлага, алба хаагчид, иргэд, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, байгууллагын алба хаагчид, цэргийн алба хаасан иргэд, ОХУ-ын Москва хотод болсон Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын парадад оролцсон бие бүрэлдэхүүн, ОХУ-ын Анкарск хотод болсон Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ёслолын парадад оролцсон Батлан Хамгаалах Их Сургуулийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сурагчид оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа, иргэн цэргийн бахархалын өдрийг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол цэргийн жавхаа уралдааныг анх цэргийн албанд татагдаж, хугацаат цэргийн алба хаасан залуучуудад хүндэтгэл үзүүлж зохион байгуулж байсан. Зэвсэгт хүчин, нийслэлийн зүгээс цэргийн алба хаасан залуучуудаа хүндлэн өргөмжилж, цэрэг эрсийн сүр жавхааг илтгэн харуулахад чиглэгдсэн арга хэмжээ юм. “Монгол цэргийн жавхаа – 2015” уралдаанд оролцсон Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын албан хаагч, дайчид болон залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлж, иргэний баттай суурийг бий болгож өгөхөд хүчин зүтгэл гаргаж байгаа Зэвсэгт хүчиндээ талархал илэрхийлье” гэлээ.

“Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааны 2 сарын турш 2 үе шаттайгаар зохион байгуулав. Уралдааныг дүгнэхдээ 2013 онд цэргийн ажиллагааны жагсаалч байдал, 2014 онд цэргийн анги байгууллагуудын тохижилт эрүүл аюулгүй байдлыг харгалзан дүгнэж байсан бол энэ жил Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын тохижилт, алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг сайжруулах, цэргийн албан хаагчдын бие бялдрын стандартыг мөрдүүлэх чиглэлд цогц хэлбэрээр дүгнэсэн нь энэ жилийн онцлог байлаа.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын жагсаалч ажиллагаа, алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл дээшилж, уралдаанд амжилттай оролцсон 6 ангийн захирагчийг орон сууцаар шагнаж, урамшуулсан.

 Энэ жилийн “Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааны шилдгүүдээр дараахь ангиуд шаргарлаа. Үүнд:  

Тэргүүн байр – Хурандаа Ж.Дамдинбазар захирагчтай Хилийн цэргийн 0252 дугаар анги “Тэргүүний тохижилттой, жагсаалч анги” өргөмжлөл, орон сууц, биеийн тамирын иж бүрдэл
Дэд байр –  Бригадын генерал Л.Онцгойбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар анги “Өргөмжлөл”, орон сууц биеийн тамирын иж бүрдэл
Гутгаар байр – Хурандаа Д.Отгон-Ерөөлт захирагчтай Зэвсэгт хүчний 326 дугаар анги “Өргөмжлөл”, орон сууц, биеийн тамирын иж бүрдэл
Тусгай байр – Дэд хурандаа С.Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги  “Өргөмжлөл”, 4 сая төгрөг, биеийн тамирын иж бүрдлээр тус тус шагнаж урамшууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p19lvpnf5tiq75101ubl195snnga p19lvpnatr1njm1uno1s8k1nlica39 p19lvpn3ogbr31hbn1ggufsu1btr8 p19lvpmsj51i2t1g3n16oi4hq52v7 p19lvpmggs108m136lkgciv7176i5 p19lvpmbtv9n67dg1brbdhlp7p4 p19lvp99i31uie1eki1hdff3hjo6g p19lvp881cop91gt5u2fgj617qk9 p19lvp961qab21b8g1qan1edb5pqf p19lvp838512stp4n1vl3msu1u8c8 p19lvpm5va1i7r6l41v731u5j6ha3 p19lvpm0921973tv61os9ao81m742 p19lvp92qk366130kjj8bsj1d6ge p19lvp70dl1bgpsgl1mliju17tj2 p19lvp9enk1cmd1lh81mt8p1oo03h p19lvp8tpu1o0v14g41d7bv29tv4d p19lvp8q9i106qdhr9d1oh41gdoc p19lvp8gukpcubrq1sun1pr81j0cb p19lvp7ccr2ohuu012jv1nli18hp3 p19lvp7h531jbtvgaava15f6143j4 p19lvp7lfh1m3j1p3q162p1picknp5 p19lvp7pjm18e8mc9ufbh4a19pd6 p19lvp7ubtre7vq4gia1e00p567 p19lvp8cap1kh917ja11nfnsk39ga

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …