Тариаланчид 165 морины хүчин чадалтай трактортой боллоо

11297646_995936563759307_544288056_nХөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг хүлээн авах 2-р шатны арга хэмжээ өчигдөр боллоо. Уг арга хэмжээнд ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун,  тус техник хэрэгслийг үйлдвэрлэгч Foton lovol компаний ерөнхий менежер Чанг болон техник, тоног төхөөрөмж хүлээн авах тариаланчид оролцсон юм.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр орж ирж буй  хөдөө аж  ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай трактор, үр тарианы комбайн худалдан авч, газар тариалан эрхэлж буй иргэд аж ахуй нэгжид тараахаар 2012 онд гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 125-165 морины хүчин чадалтай 132 трактор, 90 чиргүүл, үр тарианы 48 комбайн оруулж ирэх бөгөөд одоогоор 40 гаруй тракторыг тариаланчид хөнгөлөлттэй зээлээр буюу жилийн хоёр хувийн хүүтэйгээр өгч эхлээд байна.

11348928_995936547092642_1727663908_nЭнэхүү техник, тоног төхөөрөмж худалдан авах төсөл хэрэгжсэнээр манай орны тариалангийн салбарын түвшин тогтворжих, тариаланчдын техник хангамжийг нэмэгдүүлэх сайн талтай юм. Мөн 15 мянган га талбайд үр тариа хураах, 28 мянган га-д уринш боловсруулах, тариалалт хийх зүтгэх хүчний техник нэмэгдэх юм. Түүнчлэн хураалтын техникийн хүчин чадал одоогийнхоос тав, зүтгэх хүчний техник найман хувиар тус тус өснө гэсэн тооцоог гаргажээ.

Урд хөршийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр орж ирж байгаа техникийг авахыг хүссэн аж ахуй нэгж эхний ээлжинд 20 хувийн урьдчилгаа төлнө. Харин үлдсэн төлбөрийг таван жилийн хугацаанд жилийн хоёр хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөх учиртай.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …