Цаг үеийн асуудлаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулетэй ярилцлаа -Та ХХААХҮ-ийн дэд сайдаар томилогдоод найман сар боллоо. Энэ хугацаанд хийсэн гол ажлуудаа дурдаач? -Би ХХААХҮ-ийн яамны хувьд шинэ хүн биш юм. 2008-2012 онд дэд сайдаар ажиллаж байсан учраас салбарын үйл ажиллагаатай танилцах зэргээр цаг алдах шаардлага байсангүй, шууд хариуцсан ажилдаа орсон гэж хэлж болно. Дэд сайдын ажлаа авснаас хойшхи хугацаанд гурван …
Tag Archives: хүнс хөдөө аж ахуй
April, 2017
-
3 April
Газар тариалангийн техник төхөөрөмжийг хэрэгцээтэй бүст хувиарлана
Дорнод аймгийн Халхгол сумын Загвар аж ахуйд хэрэглэгдэхгүй байгаа зарим трактор, техник төхөөрөмжийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйлдвэрлэлийн баазад татан төвлөрүүлж, хэрэгцээт газар нь хувиарлахаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэрийг Халхгол сумын загвар аж ахуйн нөхцөл байдалтай газар дээр танилцах үеэр гаргасан байна. Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Солонгос улсын Койко байгууллагын буцалтгүй тусламжаар Дорнод …
October, 2016
-
28 October
ХААХҮ-ийн сайд Колумб улсын Элчин сайд Тито Саул Пинияаг хүлээн авч уулзлаа
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн /2016.10.27/ Колумб улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Тито Саул Пинияа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэн Элчин сайд Тито Саул Пинияаг хүрэлцэн ирсэнд талархаж, хоёр орны Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцох болсондоо таатай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Монгол Улс Колумб улсын …
-
26 October
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2016.10.26/ хуралдаан 09.56 цагт гишүүдийн 57.9 ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол горимын санал гаргаж, Хог хаягдлын тухай хууль болон бусад холбогдох хуулийг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хойшлуулахыг хүсэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь дэмжсэнээр уг тогтоолын төсөл хэлэлцэхийг хойшлууллаа. Үүний дараа Монгол …
-
26 October
Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн шилдгүүдийг тодрууллаа
Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, “Монголын ноос ноолуурын холбоо”, “Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн холбоо”, Мишээл экспо төв хамтран “Ноос ноолуур, хэвлэл, арьс ширэн бүтээгдэхүүн – 2016” үзэсгэлэнг 10 дах жилдээ /10.20-10.24/ амжилттай зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагаанд /2016.10.24/ ХХААХҮ-ын сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга Л.Баяртулга, АШҮХ-ны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан нарын тэргүүтэй хүмүүс оролцов. Жил бүр …
-
12 October
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Унгар улсад айлчлал хийлээ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн,Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн 2016 оны аравдугаар сарын 10-ны өдөр Унгар улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Унгарын Гадаад харилцаа, гадаад худалдааны сайд Петер Сияяарто, Унгарын Хөдөө аж ахуйн яамны ТНБД Иштван Нади, Экзим банкны дэд ерөнхийлагч Андраш Пушкаш нартай уулзалт хийж хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын …
October, 2015
-
23 October
“Малчдын лавлах 109” ажиллаж эхэллээ
Малын хулгай, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, мэдээлэл авах, түгээх, урьдчилан сэргийлэх зорилгоор яаралтай түргэн тусламжийн “Малчны лавлах 109” тусгай дугаарыг ажиллуулж эхэллээ. Тус лавлах нь бүх үүрэн телефоны дугаараас үнэ төлбөргүй бөгөөд 24 цагийн турш ажиллах юм. Түүнчлэн малчдаас ирсэн малын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион …
-
20 October
Урьдчилан сэргийлэх тарилгад 73 мянган малыг хамруулжээ
Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт энэ сарын 2-ны өдөр малын халдварт өвчний шинж тэмдэг илэрлээ гэх мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу үзлэг шинжилгээ хийхэд шүлхий өвчин байж болзошгүй гэх урьдчилсан онош гарсан байна. Үүний дагуу цаг алдалгүй Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч, оношийг баталгаажуулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах, дээж авах, аймгийн онцгой комиссыг …
-
20 October
“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” хэлэлцүүлэг болов
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран Хөдөө, аж ахуйн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Су.Батболд хөтлөн явууллаа. Тэрээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Хөдөө …
-
19 October
Үр тарианы хураалт 75.8 хувьтай байна
Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, …
-
17 October
Р.Бурмаа: Халх голд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн малын өвчингүй бүс бий болно
УИХ-ын 2015 оны 07 сарын 09 өдрийн 75 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт хорио цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийг байгуулж, чөлөөт бүсийн газрын хэмжээг 500 мянган га-гаар тогтоож, хилийн цэсийг хавсралтаар баталсан. Тэгвэл нутгийн иргэд болоод олон нийтийн дунд 500 мянган га газрыг хашаалаад, гадаадын иргэдэд түрээслүүлэх гэж байна, гадаадаас баахан ажиллах хүч орж …
-
16 October
Авлигын эсрэг хууль, тогтоомжийг сурталчиллаа
Хүнс, хөдөө аж ахуйн яам АТГ-тай хамтран Авлигын эсрэг хууль, тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор асуулт, хариултын АХА тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд ХХААЯ-ны албан хаагчид идэвхтэй оролцож авлигын эсрэг хууль тогтоомж, эдгээрийг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгож, авлига болон ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аливаа хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалах талаар мэдлэгээ дээшлүүллээ.
-
16 October
Урьдчилан сэргийлэх тарилгад 35 мянган малыг хамруулаад байна
Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт энэ сарын 2-ны өдөр малын халдварт өвчний шинж тэмдэг илэрлээ гэх мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу үзлэг шинжилгээ хийхэд шүлхий өвчин байж болзошгүй гэх урьдчилсан онош гарсан байна. Үүний дагуу цаг алдалгүй Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч, оношийг баталгаажуулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах, дээж авах, аймгийн онцгой комиссыг …
-
15 October
“Монгол-Хятадын Экспо” болно
2014 оны 8 дугаар сард БНХАУ –ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Энэ үеэр талууд хамтарсан үзэсгэлэн, яармаг зохион байгуулахаар тохиролцсоны дагуу “Монгол-Хятадын Экспо” БНХАУ –ын Хөх Хотноо энэ сарын 23 – 27-ны өдрүүдэд болох гэж байна. Энэхүү …
-
12 October
Малчид өвснийхөө 71.3 хувийг базаажээ
Энэ онд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад улсын хэмжээнд 1.2 сая тонн өвс, 150.0 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл, ногоон тэжээл, 94.0 мянган тонн давс, хужир бэлтгэхээр төлөвлөөд ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар малчдын түвшинд 842.5 мянган тонн өвс, 27.9 мянган тонн гар тэжээл, 37.4 мянган тонн хужир, шүү бэлтгээд байна. Энэ нь бэлтгэвэл зохих өвсний 71.3, гар тэжээлийн 63 …