ХААХҮ-ийн сайд Колумб улсын Элчин сайд Тито Саул Пинияаг хүлээн авч уулзлаа

h98a2042

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн /2016.10.27/  Колумб улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Тито Саул Пинияа тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэн Элчин сайд Тито Саул Пинияаг хүрэлцэн ирсэнд талархаж, хоёр орны Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцох болсондоо таатай байгаагаа илэрхийллээ.

 Тэрбээр  “Монгол Улс   Колумб улсын Хөдөө аж ахуйн салбарт гаргасан ололт амжилтаас суралцах, туршлага судлах, яам хоорондын хамтын ажиллагааг байнгын харилцаатай болгох хүсэлтэй байна. Монгол Улсын эдийн засагт  томоохон үүрэг гүйцэтгэх ХХААХҮ-ийн салбар дахь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ шатанд гаргахад анхаарал хандуулан ажиллахад бэлэн байна” гэдгийг онцлон хэллээ.

Элчин сайд Тито Саул Пинияа хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулж,  хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх саналтай байгаагаа энэ үеэр дуулгалаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …