Налайхын тэргүүлэгчид нэмэгдэл авдаг шийдвэрийг хүчингүй болгуулав

01d1a2d9679c0845bigАвлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичгийн дагуу нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтоол гаргаж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгов.

  Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нийслэлийн Налайх дүүрэгт авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа тус дүүргийн ИТХ-аас батлан гаргасан дүрэм журмуудыг хянан үзсэн юм. Тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд нэмэгдэл урамшуулал олгодог нь хууль тогтоомжоор олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж Авлигатай тэмцэх газар үзэж, дээрх урамшуулал олгохтой холбоотой шийдвэрийг хүчингүй болгуулахаар албан бичиг хүргүүлсэн.

  Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд сар бүр 15 мянган төгрөгийн нэмэгдэл урамшуулах олгохыг зөвшөөрсөн 2007 оны тогтоолыг хүчингүй болгосон талаар Авлигатай тэмцэх газарт хариу мэдэгдлээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Бонн хот Улаанбаатарын ундны усны чанар, шугам сүлжээний шинэчлэлд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан …